Дэд станцуудын агаарын шугамын ачааллыг бууруулна

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 15

Нийслэлийн Засаг дарга “Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх ажлын жагсаалт батлах тухай” А/859 дугаар захирамж гаргалаа. Цэвэр агаар сангийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих нийслэлийн агаарын  бохирдлыг бууруулах бүсийн айл, өрхийг цахилгаан халаагуур хэрэглэх нөхцөлийг нэмэгдүүлэх, хэт ачаалагдсан дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугамын ачааллыг хөнгөвчлөх, шинэчлэх ажлын жагсаалтыг гаргасан. Уг ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах 1, 09 тэрбум төгрөгийг нийслэлийн Засаг даргын дээрх захирамжаар шийдвэрлэлээ. Батлагдсан төсөл, арга хэмжээг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болголоо. Захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт даалгасан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(112.72.13.247) 2025 оны 03 сарын 13

Элсэлтийн шалгалтгүй, хямд зардлаар ОХУ-д суралцуулна. Утас:88671597

1  |  0
зочин(112.72.13.247) 2025 оны 03 сарын 13

Элсэлтийн шалгалтгүй, хямд зардлаар ОХУ-д суралцуулна. Утас:88671597

1  |  0
зочин(112.72.13.247) 2025 оны 03 сарын 13

Элсэлтийн шалгалтгүй, хямд зардлаар ОХУ-д суралцуулна. Утас:88671597

1  |  0
Top