Эбола вирус хүйтэнд устдаггүй

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 16

1976 оноос 2014 он хүртэл эбола нийт 31 удаа их, бага хэмжээгээр дэгдэж байсан байна. Ингэхдээ зарим үед нэг хүн өвдөж нас бараад намжиж байсан тохиолдол ч бий. Харин энэ удаа 4000 хүн өвчлөөд байгаа.

Энэ вирус анх 1976 онд Ардчилсан Конго улсын Ямбука тосгонд бүртгэгдэж байжээ.Анх Бельгийн сайн дурын гэлэнмаа цус алдаж нас барсан байна. Үүний дараахан тосгоныг тойрсон 55 тосгонд өвчин дэгдэж,түгшүүрийн дохио хангинасан байна.

Тиймээс Зайрын ерөнхийлөгч Мобуту Сесе Секо уг тосгоныг цэргээр бүслүүлээд гарч ирсэн хүнийг "Бууд" гэсэн тушаал өгсөн байдаг. Ингэж гоц аюултай өвчин дэгдэж, хөл хорио тог­­тоо­гоод ирмэгц Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч анхаарч эхэлсэн. Улмаар Ямбука тосгон холбоо харилцаа гэх мэт соёлт ертөнцөөс тусгаарлагдсан. Энэ тухай Зайрт ажилласан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан, виурслогич эмч дурссан байдаг. Түүнийг эбола­гийн вирусийг нээсэн хүн гэж нэрлэх нь бий. Тиймээс ч вирус нээж байх үеийн сэтгэгдлээ "Хорт бамбай могой дээр үсрэх гэж байгаа мэт байж боломгүй аймшигтай түгшүүртэй байсан" гэж бичсэн байдаг байна.

  Эболагийн үүсгэгч вирус нь халуун оронд үүссэн боловч хүйтэнд маш тэсвэртэй гэнэ. Учир нь ямар ч вирус хүйтэнд маш тэсвэртэй байдаг байна. Вирус гадаад орчинд гарахаараа амьгүй,хүн,амьтны биед орохоороо амьдардаг байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzzz(202.179.29.169) 2025 оны 03 сарын 13

Ер нь бол харгис ч гэсэн зөв арга хэмжээ авч дээ. тэр олон цогцосыг хэрэв шатаахгүй юм бол ахиж хөрсөөр дамжиж ундны усруу орж олон хүнийг өвчлүүлнэ. энд хүний эрх гэж ярих бараг илүүдэх байх даа

1  |  0
Top