Жүжигчин бүсгүйчүүдийн шүүх хурал хаалттай үргэлжилхээр боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 16

“Шинэ үе” продакшны жүжигчид болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 13 цагт Эрүүгийн хэргийн II шүүхэд эхэлсэн. Яг одоо шүүх хурал хоёр талын өмгөөлөгчийн хүсэлтээр хаалттай үргэлжилж байна. Хурал хаалттай болох шалтгаан нь өмгөөлөгчид хувь хүний нууц гэж үзсэнтэй холбоотой аж. Хэргийг эргэн сануулахад Жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар Орхон аймагт тоглолтоор явж байхдаа маргалдаж,  бие бие рүүгээ буцлам халуун ус цацаж  хүнд гэмтэл учруулсан гэх хэрэгт холбогдсон. Хэн хэндээ хохирол учруулсан  учраас хоёр жүжигчин бүсгүй шүүгдэгчийн суудалд суухад хүрээд байгаа юм.              

А.Чимгээ.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top