Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа: “Эбола вирусын талаар хэлэх үг алга”

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 17

Дэлхий нийтийг цочроогоод байгаа эбола вирусын халдварын талаар манай Эрүүл мэндийн яам ямар нэгэн арга хэмжээ авахгүй байна гэх шүүмжлэл гараад байгаа билээ.  Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас өглөө бүр эбола вирус, түүний шинэ тархалтын талаар шуурхай зөвлөгөөн хийж байгаа аж. Мөн ийм вирусын халдварын сэжигтэй тохиолдол илэрвэл Халдварт өвчин судлалын үндэсний төвд байрлуулан шинжлэх юм. Тус эмнэлэг 50 ортой бөгөөд үүнээс олон хэрэгтэй болбол шуурхай арга хэмжээ авч өөр эмнэлгүүдийг дайчлах боломжтой гэнэ. Одоогоор ОХУ, АНУ, БНХАУ-д эболагийн эсрэг вакцин хийж эхэлсэн ч Монголд орж ирэх болоогүй байна. Монгол энэ халдварын эрсдэл багатай оронд ордог тул одоохондоо санаа зовох хэрэггүй гэж Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дарга Д.Нарангэрэл хэллээ.

Харин Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа “Эмчилгээний тухайд дэлхий даяар энэ өвчнийг эмчлэх аргыг олоогүй байгаа учир бидэнд хэлэх үг алга” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.23.167) 2025 оны 03 сарын 13

Сайд нь хэлж чадахгүй бол, би хэлье, Африк, болон эболагийн халдвар бүртгэгдсэн оронруу бүү зорчоорой, шаардлагагүй аялал, гадааын оронруу хийх хэрэггүй,

1  |  0
zohin(24.15.246.51) 2025 оны 03 сарын 13

ene takhal shuu dee neg esny burkhany gesgeel

1  |  0
irgirgenvhgfvo(112.72.11.112) 2025 оны 03 сарын 13

teegeed delxii daxind emchilgee bhgvi gej bgaa ovching ene hvn tegeed yaxii.....bi shin emchilgeenii arga olson gej hudlaa hutsah umuu....ene zarim hvmvvs xvniig dandaa muug l harah umaa

1  |  0
zochin(202.179.11.66) 2025 оны 03 сарын 13

harin tiimee iim ded saidtai salbar yaj hugjih ve hvnii ami nas ervvl mend hohirsoor l bh bolno do

1  |  0
V(112.72.13.61) 2025 оны 03 сарын 13

Uur yu gehiin tegeed. Delhii niitiig tugsheejbaihad

1  |  0
зочин(202.179.23.167) 2025 оны 03 сарын 13

Ийм дэд сайдтай салбар хөгжих үүү

1  |  0
Top