Эбола вирусын халдвар авсан сувилагч эдгэрчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 20

Эбола вирусын халдвар авсан Испани сувилагч эдгэрчээ. Тэрээр халдварын голомтын гадна эбола вирусын халдвар авсан анхны хүн юм.  Түүнд хийсэн сүүлийн хоёр шинжилгээгээр эбола вирус илрээгүй тул халдвараас ангижирсан гэж үзжээ. Тереза Ромеро эбола вирусээр нас барсан хоёр номлогчийг Мадрид хотын эмнэлэгт асарч байхдаа халдвар авчээ.  Тэрээр бээлий өмсөлгүй өвчтөний нүүрэнд хүрснээр халдвар авсан байна. Түүнд эбола вирусын халдвараас эдгэрсэн хүмүүсийн эсрэг биеттэй эмчилгээ хийсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top