Хэт туранхай загвар өмсөгчдийг ажилд авбал торгуультай

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 17

Даваа гарагт Францын засгийн газар хэт туранхай, тэжээлийн дутагдалтай загвар өмсөгчдийг ажилд авсан ажил олгогчдод торгууль ногдуулах болон шоронд ял эдлүүлэх тухай саналыг хэлэлцэж эхэлжээ. Социалист гишүүн Оливиер Веран эрүүл мэндийн хуульд нэмэлт шинэчлэлт хийхэд энэ хоёр саналыг дэвшүүлсэн юм байна. Эхний өөрчлөлт нь загварын агентлагуудыг хэт туранхай эмэгтэйчүүд буюу энэ байдал нь эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж болох моделиудыг ажилд авахыг хориглосон байна. Харин хоёр дахь өөрчлөлт нь хэт туранхай байхыг уриалсан аж ахуй нэгжид эрүүгийн гэмт хэргийн хариуцлага тооцно хэмээн тусгажээ. Ингэхдээ загварын байгууллагуудад туслах зорилгоор моделиудад Биеийн жингийн индекс бүхий сертификат олгох аж. Заасан индексээс доогуур үзүүлэлттэй моделийг ажилд авсан тохиолдолд зураан сар хорих эсвэл 75 мянган еврогийн торгууль ногдуулах юм байна. Францад хэт тураалтай 60 мянган хүн амьдардаг бөгөөд тэдний 90 хувь нь насанд хүрсэн хүмүүс аж. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Анужин(103.10.21.100) 2025 оны 03 сарын 13

Маш туранхай хүн их муухай

1  |  0
Top