”Windows 10” энэ зун гарна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 18

Microsoft компани Windows 10 үйлдлийн системээ энэ зун гаргах гэнэ. Үүнийг Windows-ийн төслийн удирдагч Тэрри Майерсон өнөөдөр баталлаа. Түүний хэлснээр энэ зун Windows 10 нь дэлхийн 190 орны зах зээлд 111 хэл дээр гарахаар болжээ. Шинэ системийн хувьд Windows 7, Windows 8-ын хэрэглэгч нарт нэг жилийн хугацаанд үнэгүй upgrade хийх эрх олгож байгаа юм. Хятадын зах зээлд Microsoft Windows 10-аа нэвтрүүлэхдээ Хятадын Lenovo, Tencent компаниудтай хамтарч ажиллахаар болжээ. Lenovo компани Хятад даяар байрлах 2,500 үйлчилгээний цэгээрээ upgrade хийх үйлчилгээ үзүүлнэ. Харин Tencent нь өөрийн QQ зэрэг аппликэйшнүүдээрээ дамжуулан хэрэглэгчдэдээ Windows 10-ыг санал болгох аж. Ингэх болсон шалтгаан нь Microsoft хууль бус хуулалтаас сэргийлэхэд анхаарал тавьж байгаа нэг хэлбэр гэнэ. Мөн энэ удаа хууль бус хувилбар суулгасан компьютеруудад ч бас шинэ системийн upgrade хийгдэхээрээ онцлог болж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.145) 2025 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

1  |  0
Top