Германы жуулчин аварга загасанд бариулж амиа алджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 24

Египетийн Марса-Алам амралтад  амарч байсан Герман жуулчин Улаан тэнгисийн усанд  сэлж байх үедээ аварга загасанд бариулж амь алджээ. Өнгөрсөн бямба гарагт 53 настай эрэгтэй рүү аварга загас дайрч хөлийг нь тасар хазсан байна. Жуулчныг эмнэлэг рүү хүргэх үед тэрээр шархаа даалгүй нас баржээ. Улаан тэнгист аварга загас амрагчид руу дайрсан явдал 2010 оноос хойш хэд хэдэн удаа гарч байгаа юм. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top