Леонардо холливудын хамгийн өндөр цалинтай жүжигчин болжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 31

Холливудын хамгийн өндөр цалинтай жүжигчдийн жагсаалтыг Леонардо Ди Каприо тэргүүлсэн байна. Энэ тухай “Hollywood reporter” сайтад мэдээлсэн бөгөөд тэрбээр гол дүрийг нь бүтээсэн “Уолл Стрийтрийн чоно” кинонд тоглосныхоо төлөө 25 сая ам.долларын цалин авчээ. Харин түүний араас Роберт Дуани, Сандра Буллок, Анжелино Жоли, Дензел Вашингтон, Мэтт Дэймон нар нэг киноноос 20 сая доллар авснаараа удаалжээ. Харин нэг киноноос 10-15 сая доллар авдаг жүжигчдийн тоонд Дуэйн Жонсон, Марк Уолберг, Женнифер Лауренс нар багтсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top