Муур 17 хоногийн турш ямар ч хоол ундгүйгээр Египетээс Англи хүртэл аялжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 03

Британийн Мортон-он-Лагг тосгонд ачаа хүлээн авсан Mediterranean Linens компанийн ажилтнууд чингэлэгээс өрөвдөлтэйгөөр дуугарах муурын чимээ сонсчээ. Чингэлэгийг онгойлготол өлсч туйлдсан шар муур гарч ирсэн аж. Энэхүү чингэлэгийг Египетээс авчирсан бөгөөд замдаа 17 хонож ирсэн байна. Чингэлэгийн дагалдах бичиг, лац тэмдгийг шалгаж үзээд гааль дээр огт онгойлгоогүйг баталжээ.
Энэхүү үйл явдлын дараахан Британийн хатан хааны Амьтантай зүй бус харьцахын эсрэг нийгэмлэгийн төлөөлөгчид ирж найман сартай тэр шаргал муурыг ивээлдээ авсан гэнэ. 
Нийгэмлэгийн төлөөлөгч Лора Эшли далайгаар 17 хоног хоол ундгүй явж ирсэн мууранд Синдбад гэсэн нэр өгсөн байна.
Одоо Синдбад муурыг мал эмнэлэгт хүргээд Бристольд дөрвөн сар хөл хорионд байлгах юм байна. Үүний дараа амьтан хамгаалах нийгэмлэгийн төвд аваачин нягтлаад шинэ эзэн олж өгнө гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.101) 2025 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ ,ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай_. Үнэ: 22 000₮

1  |  0
Top