Сүрчиг түрхэхэд анхаарах зүйлс

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 03

Бүсгүй танд дараах зөвлөмжийг хүргэж байна. 

Сүрчгийг зөвхөн цэвэр арьсан дээр түрхэх хэрэгтэй байдаг. Эс тэгвэл сүрчигний үнэр бохир арьстай холилдон, эвгүй үнэрийг бий болгодог ажээ. Үнэртэнг түрхэхэд хамгийн тохиромжтой газар нь үс бөгөөд дараа нь чихний ар, тохойн нугалаа, гарын алга, хүзүү байдаг. Мөн үнэртэнг хэт их түрхэхээс болгоомжлох хэрэгтэй бөгөөд хэмжээг нь тааруулсан сүрчиг хамгийн сайхан үнэртдэг. Хэрвээ та хэтрүүлэн түрхвэл өөрийгөө болон бусдыг эвгүй байдалд оруулдаг гэдгийг санаарай. Тиймээс бүсгүйчүүдээ, сүрчгийг гадагш гарахаас доод тал нь 15 минутын өмнө түрхэх хэрэгтэй байх нь ээ. Үнэртэнг түрхэхийн өмнө биеийн тос зэрэг бусад үнэр гаргах бүтээгдэхүүн хэрэглэх, хоолонд орохын өмнө үнэртэн түрхэх зэрэг нь зохимжгүй байдаг гэнэ шүү.

Зуны улиралд өвлөөс харьцангуй бага түрхэх хэрэгтэй аж. Учир нь сэрүүний улиралд сүрчиг амархан арилдаг бол зуны халуунд илүү хурц үнэртдэг. Мөн хуурай арьсанд сүрчиг амархан ууршдаг тул хуурай арьстай бүсгүйчүүд маань сүрчгийг ойр ойрхон түрхэж, сэлбэж байх хэрэгтэй юм.  Харин тослог арьсанд үнэр удаан хадгалагддаг. Сүрчигний үнэрт хэрэглэж буй хоол хүнс бас нөлөөлдөг. Жишээлбэл, халуун ногоотой хоол хүнс нь сүрчигний үнэрийг илүү хурц болгодог бол тамхи, эм тан, биеийн халууны хэлбэлзэл ч үнэрийг өөрчилж чаддаг байна. 

Даавуун хувцсан дээр сүрчиг түрхэхдээ эхлээд толбо тогтох эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй. Үслэг, ноосон эдлэл үнэрийг удаан хадгалдаг бол хиймэл, жинхэнэ торгонууд муу хадгалдаг аж. Синтетик даавуу нь үнэрийг танихын аргагүй болгодог төдийгүй, толбо хурдан тогтдог гэнэ. Сүрчгийг цацахдаа үнэт эдлэлдээ хүргэхээс болгоомжлох хэрэгтэй шүү. Учир нь сүрчиг зарим үнэт чулууны өнгийг бүдгэрүүлдэг талтай.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hvslee(185.21.220.6) 2025 оны 03 сарын 13

zun yamar vnerten deer be?

1  |  0
өндөр болгох нууц(112.72.13.101) 2025 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ ,ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай_. Үнэ: 22 000₮

1  |  0
Top