Найз залуу чинь экс-ээ магтах үед хэрхэх хэрэгтэй вэ?

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 03

Тэр өмнөх найз бүсгүйнхээ тухай амтлаг үгсийг унагаад эхэллээ юу болов? Тэр намайг өөртөө анхаар гээд байна уу, хардуулах гээд байна уу? Эсвэл тэр надаас явах шалтгаан хайв уу? Энэ юу вэ? 

Сөрөг шийдэл: Тоохгүй байгаа юм шиг харагдах гэж хичээвч дотроо “гал команд” дуудахаас наагуур юм болно. Ярьж байгаа юмыг нь инээмсэглэн сонсож байгаад, сөргүүлэн өөрийнхөө эксийг магтаж эхэлнэ. Сүүлдээ та хоёр эксүүдийнхээ давуу талуудаар өрсөлдөж байгаа юм шиг мэдрэмж төрөх болно. Адилтай бол адилтай…

Эерэг шийдэл: Зүгээр л хөнгөнөөр хүлээж ав. Бага зэрэг хардсан шинжтэй үг хэлээд ярианыхаа сэдвийг өөрчил. Харин ахин дахин түүний тухай яриад байвал “ямааны мах халуун дээрээ”. Асууж ярилцаад, сануулж анхааруулсан хэдэн үг хэлчих. “Өнгөрсөн харилцаа чинь хичнээн сайхан байсан ч надад энэ тухай сонсох таатай биш байна. Би ч гэсэн ингэж ярих үед чамд ямар санагдахыг төсөөлөөд үз дээ?”

Яагаад ингэх ёстой гэж? Тэр магадгүй чамаар хардуулах гэж албаар ийм юм хэлж байж болох юм. Тэр үед нь яахав жаахан хардаж өгөөд баярлуулчих. Үнэхээр үнэн сэтгэлээсээ яриад байгаа нь тодорхой болох тэр үед л ахин бодож үзээрэй. Мэдээж түүний учирч байсан бүсгүй болгонд ямар нэг гайхалтай шинж чанар байгаа гэдгийг хүлээн зөвшөөр. Чиний анхны хайрд ч бас хүн болгонд гайхуулж яримаар сайхан зүйл бий шүү дээ. Гол нь энэ талаар чамтай хуваалцахгүй байхыг л түүнд ойлгуулах ёстой болохоос, хуучин найз эмэгтэйчүүдийнх нь сайхантай маргах хэрэггүй. “Тийм л сүрхий юм бол тэрэн дээрээ оч” мэтийн үг энд бүр ч илүү. Тэр ийм зүйл хүсэж хэлээгүй нь тодорхой, зүгээр л хэтэрхий сэтгэл хөдлөлтэй учраас амнаас нь гарчихаж л дээ. Нэг удаадаа өршөөчих. Тэгээд тэр дор нь арга хэмжээ аваад, асуудлыг томрохоос нь өмнө ойлголц. Огт уурлахгүй байгаа юм шиг жүжиглэх хэрэггүй, чамд төрүүлсэн таагүй мэдрэмжээ тэр харах ёстой. Гол нь хурцдуулалгүй шийдээрэй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.101) 2025 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ ,ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай_. Үнэ: 22 000₮

1  |  0
Top