Японы батлан хамгаалахын сайд харь гарагийнхны тухай мэдэгдэл хийжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 06

Японы Батлан хамгаалахын сайд Гэн Накатани улсынхаа иргэдийг "харь гаригийнхнаас айлгүй тайван байж болно. Харь гаригийн хөлөг, үл мэдэгдэх нисдэг биетүүд японы цэргийн нисэх хүчнийг эсэргүүцэж чадахгүй" хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр үүнийгээ саяхан хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээрээ албан ёсоор мэдэгдсэнийг Japan Times дамжуулжээ. 
“Манай цэргийнхэн үл мэдэгдэх нисдэг биет илрүүллээ гэхэд дүрэм ёсоор агаарт сөнөөгч онгоцнууд хөөрч, ажиглалтаа хийнэ” гэж Накатани хэлсэн байна. “Цэргийн үл мэдэгдэх нисдэг биетүүдийг бүгдийг манай дэлхийд хийсэн байдаг. Манай улсын засаг захиргаа  хэзээ ч харь гаригийнхантай мөргөлдөж байгаагүй гэдгийг би хариуцлагатай мэдэгдэж байна” гэж Японы Батлан хамгаалахын сайд хэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top