Дөрвөн сарын 1-ний наргианаасаа болж эрүүгийн хэрэгт шалгагджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 06

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 1-нд ОХУ-ын Новосибирь мужийн  төмөр замын Тогучин өртөөний цагдаагийн хэлтэс рүү хэн нэгэн утасдаж “Тогучин-Новосибирск” чиглэлийн цахилгаан галт тэргэнд тэсрэх бөмбөг байгаа тухай хэлжээ. Ингээд мэдээллийн дагуу тээврийн цагдаагийнхан галт тэргийг зогсоон үнэрч нохой авч очин үзлэг хийсэн ч тэсэрч дэлбэрэх бодис олоогүй гэнэ. Мөн “Зорчигчдыг нүүлгэн шилжүүлж, галт тэргийг удаан хугацаагаар саатуулах шаардлага гараагүй” хэмээн цагдаагийн алба мэдээлжээ. Мэргэжилтнүүд тус галт тэргэнд шалгалт хийсний дараа хэн утасдсаныг тогтооход урьд нь хулгай, дээрмийн хэргээр ял эдэлж байсан 27 настай залуу худал мэдээлэл өгсөн нь илэрчээ. Ийнхүү түүнийг саатуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Дөрвөн сарын 1-ний энэ наргиан нь түүнд гурван жилийн хорих ял өгч магадгүй байна. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
boldoo(103.10.23.101) 2025 оны 03 сарын 13

yuuu sda eleg2 yaadg t1 gar be

1  |  0
Gana (107.77.83.63) 2025 оны 03 сарын 13

Естой тэнэг залуу байна. Хэлэх ч муу vг алга. [-X [-X [-X

1  |  0
zochin(81.182.21.222) 2025 оны 03 сарын 13

Kkkkk togloom tootoi ni deer

1  |  0
Top