АНУ-ын Тагнуулын төв газраас тэтгэвэрт гарсан 78 настай Норманд Хожес эмнэлэгт бие нь муудах үедээ хийсэн хэргүүдээ илчилж, ихэд гэмшиж байгаа илэрхийлсэн байна. Тэрээр 1959-1972 онд АНУ-ын Засгийн газарт үүрэг гүйцэтгэхдээ 37 захиалгат аллагыг үйлдэж байжээ. Тэрээр АНУ-ын ашиг сонирхолд заналхийлэл учруулж байсан эвсэл холбооны удирдагч нар, улс төрийн идэвхтэнүүд, сэтгүүлчдийг хөнөөж байснаа хэлэв. 41 жилийн турш маш нууц даалгавруудыг гүйцэтгэж ирсэн Норманд Хожес Мерлин Монрог хөнөөснөө үргэлж санаж явдаг байжээ. Учир нь Мерлин Монро түүний хөнөөсөн цорын ганц эмэгтэй хүн байв. Мерлин Монро АНУ-ын Ерөнхийлөгч Кеннеди, болон Кубын Ерөнхийлөгч Фидель Кастро нартай холбоотой олон нууцын гэрч байсан нь улс төрийн аллагын золиос болоход нь хүргэжээ. Норманд Хожест эмэгтэй хүнийг хөнөөх амаргүй байсан ч үүнийг Америк орны төлөө хийсэн хэмээсэн байна. Өнгөрсөн түүхийн хамгийн чухал гэрч болох Норманд Хожес 2011 онд зүрхний шигдээсээр нас барсан Захирагч Жемес Хейвортын удирдлаган дор ажиллаж байсан бөгөөд хамгийн сүүлд 1968 онд ахмад Кейт Мак Иннесийг хороожээ.

Сэтгэгдэл ( 1 )
uhehdee uher buugaa....