Могой үзэсгэлэнт бүсгүй болон хувираад хайртай залуутайгаа гэрлэж буй тухай өгүүлдэг хайрын тухай “Цагаан могойн домог” гэх үлгэрийг Хятадын ард түмэн үр хүүхэддээ үе дамжин ярьж өгч иржээ. Тэгвэл Daily mail сайтад бичигдсэнээр Сандип Пит гэх энэтхэг эр кобра могойг үзэсгэлэнтэй бүсгүй болон хувирдаг гэдэгт итгэдэг аж. Тэрбээр тэрхүү кобра могойтойгоо гэрлэхийг оролдож, улмаар орон нутгийн Хинди шашинтнуудын эсэргүүцэлтэй тулгарч, цагдаад баривчлагджээ. Тус хачин жигтэй хурим олны хөлөөс зайдуу Бадвапур тосгоны нэгэн сүмд явагдсан ч, 12000-15000 хүн эл хуримыг бусниулж орхижээ. Хуримын ёслолдоо зориулан цагаан өнгийн хувцасаар гангарсан Сандип эсэргүүцсэн хүмүүс рүү цэцэг шидэж, үл тоосон тул цагдаагийн байгууллагын алба хаагчид сүм рүү дайран орж, хүчээр хуримыг зогсоосон байна.

Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮