Энэтхэгийн Бангалор хотод төрсөн Гириджа Шринивас эхлээд харахад жаахан хүүхэд мэт харагдах боловч үнэндээ 19 настай охин юм. Тэр төрөлхийн агенезтэй гэсэн оноштой бөгөөд тэр нь биеийнх нь өсөлтийг зогсоосон аж. Одоо түүний өндөр нь 76 см, жин нь 12 кг байгаа нь 2 настай хүүхдийнхтэй ижил гэнэ. Түүний толгой нь биенээсээ хүнд учир сууж, босч чаддаггүй учраас эх нь байнга асрах шаардлагатай аж.
Эмч нар яг юунаас болж ийм болсныг тогтоож чадаагүй бөгөөд түүний гэр бүл нь ч эмнэлгийн тусламж авах санхүүгийн боломжгүй юм байна. Өөрийн боломж нь хязгаарлагдмал учир охин зураачийн мэргэжил сонгосон бөгөөд эцэг эхдээ тусалж, ирээдүйд санхүүгийн хувьд хэнээс ч хамааралгүй болно гэж ярьдаг гэнэ. “Би сард 5-6 зураг зурж сард 8000-10000 рупий (130-160 доллар) олдог” гэж охин ярьжээ.

Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮