Манай улс стандартад нийцсэн казино тоглоомын үйл ажиллагааг эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах, зохих ёсны хязгаарлалттайгаар зөвшөөрөх, төрийн зүгээс тавих хяналтын тогтолцоог тодорхой болгох үүднээс Казиногийн тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа.
Тус хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр казиногийн үйл ажиллагаа эрхлэх болзол, казино болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хориглох болон бусад үйл ажиллагаатай холбоотой төрийн зохицуулалт, бүрэх эрх, хяналтын тогтолцоог бий болгохтой холбогдсон харилцааг тусгасан. Олон жилийн өмнө нь яригдаж байсан казиног Монголд бий болгох эсэх талаар УИХ хэлэлцэж байна. Ингээд Улсын Их хурлын гишүүдийн байр суурийг сонслоо.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: Хар тамхи, биеэ үнэлэлтийг хүлээн зөвшөөрч байгаа нэг хэлбэр
- Би УИХ-ын гишүүний хувьд эрс эсэргүүцэж байна. Казиног дагаад биеэ үнэлэх явдал бараг л албан ёсны болно гэсэн үг. Энэ бол эмэгтэйчүүд, охидын эрхийг зөрчиж байгаа асуудал. Хоёрдугаарт, хар тамхийг хүлээн зөвшөөрч байна. Мөн мөнгө угаах гэмт хэрэг, дээрэм тонуул ихэснэ. Сөрөг үр дагавар ихтэй учраас эсэргүүцэхийн дээдээдр эсэргүүцэж байгаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Казиногийн захиалагчаа задал
- Казиногийн тухай хуулийн хувьд би эсрэг байр суурьтай байна. Тодруулбал улс орон нь хөгжлийн өндөр цэгтээ хүрчихсэн үед л казиногийн тухай хууль баталдаг. Манай улсын хувьд хөрөнгө оруулагчаа зарлах ёстой. Хэн хөрөнгө оруулах гээд байгаа юм бэ гэдэг нь сонин. УИХ-ын гишүүний зүгээс захиалагчаа зарла гэж хэлмээр байна. Ямар улсын, ямар казино оруулж ирэх гээд энэ хуулийг захиалж байгаа юм бэ? Өнөөдөр энэ хууль бүх нийтэд хамаарахгүй. Бүр тод хэлвэл хоёрхон хуулийн этгээдэд л хамааралтай хууль л батлах гээд байна. Тэгвэл тэр хоёр нь хэн бэ гэдгийг эхлээд олон нийтэд зарла. Тэгж байж тэр компанийхаа талаар мэдээлэлтэй болж, энэ хуулиа яаж батлдах вэ гэдэг дээр хэлэлцэнэ.
Энэ хууль батлагдлаа гэхэд хоёр л нэр дэвшигч орж ирнэ. Тэгэхээр монополь эрхтэй хуулийг оруулж ирэх гэж байгаа юм бол хэн монополь болохыг мэдэгдэх хэрэгтэй. Түүний дараа хуулиа ярих ёстой. Үнэхээр туршлагатай, хөгжилтэй орнуудад өнөөдөр казино хаана явж байна гэдгийг мэдсэнийхээ дараа дэмжих эсэхээ шийднэ үү гэхээс биш гадны хөрөнгө оруулагчдыг гэж худлаа ярих хэрэггүй. Гадны хөрөнгө оруулагч, оруулагчид гэдэг өөрөө ялгаатай нэр томъёо. Оруулагчид гэдэг бол энэ хуулийг баталснаар олон олон казино эрхээ аваад үйл ажиллагаа явуулна. Гэтэл тийм юм байхгүй шүү дээ. Ердөө хоёрхон лицензийн тухай ярьж байна. Тэгэхээр тэр хоёрхон захиалагч нь хэн бэ гэдгийг одоо хэлэх ёстой. Хоёр компани 34 тэрбум төгрөг өгөх юм байна, тэгээд нэг дугуй ширээ гаргах юм байна гэж л яриад байгаа шүү дээ. Ихэнхи оронд энэ хуулийг батлахдаа захиалагч нь хэн, хаана юу хийх гэж байгаа гэдэг нь ил тодоор яригдаад шийдэлд хүрдэг. Хаана хандив өргөж, хаана барилга барих гэж байна, ямар зам тавих гэж байгааг нь тодорхой болгож байж яригддаг асуудал. Япончууд яагаад энэ хуулийг эсэргүүцээд байна гэвэл Японд орж ирэх гэж байгаа казиногийнх нь лиценз эзэмшигч нь тодорхой байгаатай холбоотой.
УИХ-ын гишүүн Д.Сумъябазар: Казиног дагаад олон үйлчилгээ нэвтэрнэ
- Миний хувьд аялал жуучлалыг дэмжих чиглэлээр яах аргаггүй казино байх ёстой гэж үзэж байна. Цаашлаад гадны жуулчдыг татах, аялал жуулчлалыг хөгжүүлэх гол хөшүүрэг нь болох ёстой. Яг хууль нь ямархуу зүйл заалттай явж байна гэдгийг сайн мэдэхгүй байна. Монголын иргэд тэр казиногоор үйлчлүүлэхгүй байх гэх мэтчилэн зүйл заалтуудыг хариуцаж байгаа гишүүд нь ярьж байгаа. Дэлхий нийтийн чиг хандлагыг л дагаж байгаа. Казиног дагасан интертайнмент /зугаа, цэнгэлийн/ үйлчилгээнүүд, циркийн тоглолтууд гээд л олон үйлчилгээнүүд бий болох учраас бид татгалзаж 1997 оны үетэйгээ харьцуулсан дүгнэлт гаргах нь өрөөсгөл ойлголт.
УИХ-ын гишүүн М.Зоригт: Эдийн чөлөөт бүсэд байгуулах ёстой
- Казиног бид их ач холбогдол өгч яриад байгаа болохоос гадуур байдаг ломбард, дэлгүүр, ТҮЦ-тэй л адилхан эдийн загийн нэг харилцаа. Нэг нь тоглуулдаг, нөгөөдөх нь тоглодог. Бараг л аймаг, сумын бүх зах дээр хуультай хуульгүй яваад байгаа юм. Нэгэнт байгаа юмыг бид зохицуулалт хийх хэрэгтэй. Эндээс ард иргэд нь ажлын байртай болдог, баталгаатай орлогтой болох арга зам нэгээр нэмэгддэг цаашлаад улс орон нь казиногоосоо татвараа авч чаддаг байх хэрэгтэй. Харин энд төрөөс зохицуулалт хийж өгөх л ёстой. Мэдээж олон улсын аялал жуулчалын хөшүүрэг гэж харж хүлээлт үүсгэж байна. Энэ бол зөв. Нэн ялангуяа эдийн засгийн чөлөөт бүсүүдэд байх ёстой. Айлын хажууд, гудамж талбайд, сургуулийн хавьцаа байгуулахыг би зөвшөөрөхгүй. Аль болохоор Монгол Улсын иргэдээс хол, эдийн засгийн чөлөөт зохицуулалттай бүсэд байх ёстой л гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Казино мөнгө, хөрөнгө оруулалтыг татдаг
- Би энэ хуулийг дэмжиж байна. Яагаад гэвэл интертайнмент гэж нэрлэдэг шинэ сектор. Эдийн засгийн экспорт, мөнгө оруулж ирдэг, хөрөнгө оруулалтыг татдаг, дэлхийн олон улс орнуудад хөгжиж байгаа нэг гол салбар нь казино. Энэ талаас нь маш сайн бодоод тодорхой хязгаартайгаар хулийн зохицуулалт хийх ёстой.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Бид 10 жилийн өмнө сөрөг талаас нь ярьсаар байгаад больсон
- Хууль зүйн байнгын хороогоор энэ асуудал хэдхэн хоногийн өмнө орж ирсэн. Нарийн судлах хэрэгтэй. Гадны аялал жуулчлалыг татах тэдний зугаатай байлгах нөхцлийг бий болгохын тулд казино бий болох цаг нь болсон. Бид нар 10 жилийн өмнө ярьж байсан. Тухайн цаг үе бол өөр нөхцөлтэй байсан учир татгалзаж сөрөг талаас нь илүү ярьсаар байгаад больсон байдаг. Зөвхөн гадныхан орох байдлаар бий болговол болохгүй юм байхгүй. Алдах юм байхгүй гэж харж байгаа. Төр татвараа аваад л, манай хувийнхан хамтраад явчихна.
Сэтгэгдэл ( 6 )
Oyunhorolma haraad oi gutla
Mach zuv chiidver harinch ih oloniig baiguulah ni zuv erdenechimeg gichuun gadaada surguuli tugssun gee biz dee tegeed yaagaad eserguutseed bgaa mal ve
Odoo arhind jivyylsen.Byr myriind orvol ch.Iim baga hyn amtai yls orond oilgomjtoi boloh blgyi.Setgej baigaa ium ni neg tiimerhyy esergyy baih ium daa.
Ened bichsen humuus bugdeeree tolgoi muutai humuus bnaa buh ch bh shig deerees baashuu gedeg halzan tolgoitoi shulga batsaan ch bh shig
Луйварчид өөрсдөдөө тааруулж байгаа юм байлгүй. Казинод орж тоглоод сууж байх жирийн иргэн Монгол улсад лав байхгүй. Нэг ёсондоо дээдсийн болоод гадаадын мафийг зугаацуулах газартай болъё гэсэн санаа юм биз дээ. Тэнд нь асар их мөнгө эргэлдэх ч хэдхэн хүний л халаасанд орно. Монгол улсад болоод ард түмэнд түй ч хүртэхгүй. Зохион байгуулалттай гэмт хэрэг жинхэнэ утгаараа цэцэглэнэ. ”Жонон вангийн хошуу сохор гуйлгачингүй баяжина” гэдэг ”Оюу толгойн үлгэр” шиг Монголд наалдах юмгүй юм болно биз...
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮