Өвөл дуусч хавар ирж байгаа болохоор охид бусгүйчүүд маань үсний гэмтлээ эмчилж, өнгийг нь сэргээхийг хүсч байгаа байх. Тиймээс дараах бяцхан зөвлөгөөг хүргэе. Сайхан үстэй байя гэвэл крантны усыг шууд хэрэглэхээс аль болохоор татгалзаж бай. Учир нь крантны усанд олон төрлийн эрдэс давс агуулагддаг байна. Энэ нь үсийг өвчлүүлж, хуурайшуулахын зэрэгцээ үсний өнгийг алдагдуулдаг аж. Харин буцалгасан зөөлөн усаар үсээ угааж занших хэрэгтэй. Усыг зөөлрүүлэхийн тулд нэг литр усанд хоёр цайны халбага сода хийнэ. Ингэвэл ус зөөлөрч үсийг хуурайшуулахгүй.
Мөн баахуу цай үсний өнгийг сэргээхээс гадна тархины даралттай хүнд даралт буулгах сайн талтай. Үсийг буруу угааснаас хугарамтгай болох төдийгүй унадаг. Унаж буй үсийг ганга өвсний хандаар угаахад уналтыг зогоож, ургалтыг түргэсдэг. Үсээ угаасны дараа хэзээ ч бүү мушгиж бай. Мушгилт нь хугарамтгай болгодог муу талтай. Мөн нойтон үсийг самнаж болохгүй. Энэ нь үсний намирсан, хөвсгөр байдлыг алдагдуулдаг. Үсний сэнс, хайч, индүүг тогтмол хэрэглэхээс аль болох зайлсхийгээрэй. Учир нь үсийг хуурайшуулдаг.
Үсэндээ тэжээл өгөхийн тулд сард нэг удаа өндөгний шарыг халбага наран цэцгийн тостой хольж хутган үс хуйхандаа түрхэн маск тавина. Ингэж хэрэглэх нь үсийг эрт бууралтахаас сэргийлдэг байна.
Сэтгэгдэл ( 4 )
Ok
Ok
Ok
Ok