Бүсгүйчүүдийг өмсөх дуртай гутлаар нь сонж

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 15
Өндөр нарийхан өсгийт

Өндөр нарийхан өсгийтэй гутлыг сонирходог бүсгүйчүүд анхаарлын төвд байх дуртай. Яг л Шекспирийн хэлсэн шиг: хорвоо ертөнц бол театр. Гэхдээ тайзан дээр ганцхан л жүжигчин байх ёстой гэж үздэг. Бага зэрэг эрх, танхи бөгөөд хүссэн зүйлээ авахын тулд эмэгтэйлэг чанараа ашиглах гээд байдаг. Эдгээр бүсгүйчүүд өөрийнхөө давуу талуудыг мөн секси гэдгээ сайн мэддэг. Түүнэс гадна, бүх эрчүүд тэдний хөлний өмнө сөгдөж байхаар бүтээгдсэн гэж дотроо боддог. Тохь тух байдлаас илүү төгс төгөлдөр гадаад үзэмжийг эрхэмлэдэг. Өндөр нарийхан өсгийнд дурлагсадыг өнгөцхөн хүмүүс гэж боддог боловч, үнэн хэрэгтээ, тэдний сонгосон гадаад төрх нь нийгэмд байр суурь эзлэхэд хамгийн дөт арга нь байдаг. Гэхдээ тэдний дунд оюун ухааны өндөр чадвартай бүсгүйчүүд олон байдгийг ч бас үгүйсгэж болохгүй.

Балеткан гутал

Гутал, сонжоо, зан, ааш

Найрсаг, эелдэг, бага зэрэг уйтгартай ч гэмээр бүсгүйчүүд энэхүү гутлыг сонгох нь элбэг. Зарим нь хүүхэд нас дууссаныг дотроо хүлээн зөвшөөрөхөд бэлэн биш байдаг. Гаднаас харахад их нээлттэй хүн шиг мөртлөө “танихгүй” хүнийг өөртөө хамаагүй ойртуулдаггүй. Балеткан гутал сонирхогч бүсгүй загварын ертөнцийг сайн мэддэг, цоо шинэ хувцас өмсөх дуртай. Тэр маш анхаарал халамжтай, уужуу сэтгэлтэй ба хамгийн чухал нь “өөрийг нь хамгаалах хэрэгтэй” гэсэн хүслийг эрчүүдэд төрүүлж чаддаг.

Цэргийн гутал

Гутал, сонжоо, зан, ааш

Хүнд, цэргийн маягийн гэмээр гуталд дурладаг бүсгүйчүүд бол ихэнхдээ үг дуу цөөтэй, өөрийнхөө “БИ”- г дөвийлгөх гээд байдаг онцлогтой. Тэд хүмүүст итгэдэггүй учраас “аливааг сайн хийлгэхийн тулд өөрөө хий” гэсэн зарчмыг баримталдаг. Хамаг аргаа барсан онцгой тохиолдолд л бусдаас тусламж гуйх болно. Эдгээр оюунлаг, эмзэг сэтгэлтэй бүсгүйчүүд бусадтай тогтоосон бүтэлгүй харилцаанаас болж маш удаан шаналдаг. Тэд хүүхэд наснаасаа аль эрт гарсан хэрнээ бусад хүмүүсийн бүдүүлэг, гаж этгээд байдлыг хараад чин сэтгэлээсээ гайхсан хэвээр.

Ботинкон гутал

Гутал, сонжоо, зан, ааш

Эрчүүдийн гэмээр харагдахуйц гутлыг тунгаан бодох чадвар өндөртэй, биеэ сайн барьдаг, дотроо буцалж байсан ч олны өмнө сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй бүсгүйчүүд сонгодог. Тэд юу хүсч байгаагаа сайн мэддэг төдийгүй, түүндээ хүрэхийн тулд нарийн дэс дарааг баримтлах ба өөрийгөө ч, өрөөлийг ч үл хайрлана. Ботинкон гуталны шүтэн бишрэгчдийн дунд хэтэрхий ёсорхуу бүсгүйчүүд олон байдаг бөгөөд санаанд нь хүрэхгүй зүйл гарч ирмэгц бухимддаг. Эдгээр бүсгүйчүүд эсрэг хүйстэнтэйгээ харьцахад багагүй хүндрэлтэй учирдаг бөгөөд сэтгэлд нь таарах хүн тэр бүр олддоггүй.

Спорт гутал

Гутал, сонжоо, зан, ааш

Пүүз, кед өмсөх дуртай бүсгүйчүүд шинэлэг санаа үйлдвэрлэгчид хэмээн олны дунд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Тэд маш бүтээлч, аялах дуртай бөгөөд нэг газар удаан суувал гуниглаж, бачимддаг. Мөн хүртэхүйн харилцаа дутагдах үед мөн адил гансарч эхэлдэг. Өөрөөр хэлбэл, нөхөрсөг эсвэл хайрын тэврэлтүүд дутагдвал маш эмзэг хүлээн авах ба нүдэн дээр “унтарч” байдаг. Тэдний бодлоор зөвхөн гутал төдийгүй хамаг амьдрал тохь тухтай, эвтэйхэн байх ёстой.

Загварлаг гутал

Гутал, сонжоо, зан, ааш

Үй олон дундаас ялгарах нь загварлаг бүсгүйчүүдийн хувьд агаар лугаа адил нэн чухал. Хувцасаар угтдаг гэдэг үгийг 100% дэмждэг бөгөөд ертөнцийг гялгар сэтгүүлүүдийн хуудсан дээрх дүр төрх, “look”, тод өнгийн зураг мэт хүлээн авдаг. Эдгээр бүсгүйчүүдийн ихэнх нь азын тэнгэр ивээсэн ажил хэрэгч хүний, гайхалтай сайн удирдагчийн шинж чанаруудтай байдаг. Гэхдээ тэр бүр түүнийгээ ашиглаад байдаггүй нь харамсалтай!

Үргэлжилсэн ултай (платформ) гутал

Гутал, сонжоо, зан, ааш

Энэхүү гутлыг өмсөх дуртай бүсгүйчүүд сонголт хийх шийдвэрийг гаргаж чадахгүй ихээхэн зовдог. Тэд бүхнийг нэг дор амжуулахыг хүсэх боловч тэр бүр санаснаар нь бүтдэггүй. Туд шулуун зантай, өөртөө итгэлтэй, бусдыг захиран тушаах дуртай, аж ахуйч, бөгөөд амжилт гаргавал толгой нь эргэчих гээд байдаг. Амьдралын ханиа сонгоно гэдэг маш чухал ажил бөгөөд, урт хугацааны бэлтгэл, бие биедээ дасан зохицох хугацаа хэрэгтэй гэж үздэг тул тэдний хувьд нэг шөнийн секс бол маш ховор үзэгдэл.

Намхан нарийхан (хундаган) өсгийт

Гутал, сонжоо, зан, ааш

Кitten heels буюу хундаган маягийн намхан нарийн өсгийтэй гутлын шүтэн бишрэгч бүсгүйчүүд шүүмжлэлийг эмзэг хүлээж авдаг хэрнээ бусдад зааж сургах маш дуртай. Сэтгэлийн тэнцвэрийг олж авахын тулд сайн чанарын зүйлсээр хүрээлэгдэж, банкинд хадгаламжтай байхыг эрмэлздэг. Далий мурий оёдол, хувцаснаас цухуйх утас, тасарсан товч, муу хийгдсэн засвар г.м. тэднийг маш ихээр бухимдуулдаг. Эдгээр бүсгүйчүүд хөл дээрээ бат бөх зогсдог, амбиц ихтэй, хайртай хүндээ хайр халамжийг харамгүй өгч чаддаг. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top