“Ард түмнийхээ төлөө амь биеээ үл хайрлана” хэмээн лоозондож төрд шургалсан улс төрчдөөс илүүтэй манай энгийн иргэд, урлаг соёлынхон иргэдийнхээ төлөө олон ажлыг хийдэг. Ялангуяа хамтран хандивийн тоглолт зохион байгуулаж маш олон хүний эрүүл мэнд, амь насыг нь аварч байсан түүх бий. Мөн хүүхэд хөгшид, өрх толгойлсон эхчүүдийнхээ төлөө үргэлж чадах чинээгээрээ ажилсаар байдаг.
Тэрхүү буухиаг залуу уран бүтээлч Ч.Очгэрэл үргэлжлүүлэх гэнэ. Тодруулбал саяхан “Яаж ч хичээж, зүтгээд, үр хүүхдээ хүний дайтай өсгөх гэхээр ганцаардаад тулж түших хөшүүрэггүй эмэгтэйчүүдэд тусламаар санагддаг. Тэд жаахан ч болов туслалцаа авбал амьдралаа санасанаараа аваад явах боломжтой болох байх. Энэ ажлаа яваандаа хийх болно” хэмээн ярьжээ.
Саяхан нээлтээ хийсэн “Содура” киноны гол дүрийг бүтээж урлагийн ерөнцөд гялалзаж буй Ч.Очгэрэлд сайн үйлс бүтээх зорилгодоо хүрч өрх толгойлсон олон эхчүүдийн амьдралд оч нэмэхийг хүсэе.
А.Чимгээ
Сэтгэгдэл ( 7 )
сайн санааны үзүүрт шар тос гэж болтугай.Амжилт хүсье
Estoi daruuxan eldew mayggui tsaanaasaa gereltsen goe saixan busgui bnale. iim busguichuud olon bgaasai.Ger buldni az jargal uran buteeldni amjilt xusii.
Estoi daruuxan eldew mayggui tsaanaasaa gereltsen goe saixan busgui bnale. iim busguichuud olon bgaasai.Ger buldni az jargal uran buteeldni amjilt xusii.
ner tsever. eldev mayggui. uhaantai huuhen bn. abiyas bol bnlee...
Chuka hadam aavaasa l holhon baij uzerei.bur joohon ohinii dontoi gar blee.huuhduudese joohon ohintoi suutsan bgan bnlee.yaj ch bodson evgui har amia bodson novsh shuu.hund chin nas namba gej bh l heregtei gej bodoj bn.
Saihan setgeliin vzvvrt shar tosoo gej ene ajilaa zaawal biylvvleerei
Mundag.Amjilt khusie.