Агаар бохирдуулдаггүй зуухны анхны галыг асаалаа

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 16

Ерөнхий сайд С.Батболд нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх “Нарантуул-2" худалдааны төвд өчигдөр “Цэвэр агаар бэлэглэцгээе" өдөрлөгт оролцож эрчим хүчний  хэмнэлттэй зуухны анхны галыг асаалаа. Өдөрлөгийг Монголын мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар" төслөөс зохион байгуулсан бөгөөд Засгийн газрын  тэргүүн С.Батболд, ЭБЭХ-ний сайд, нийслэлийн  Засаг дарга  бөгөөд хотын захирагч Г.Мөнхбаяр болон АНУ-ын элчин сайд, Мянганы сорилтын сангийн суурин төлөөлөгч зэрэг албаны хүмүүс оролцлоо. Ерөнхий сайд өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ "Хэдийгээр зуны дэлгэр цаг боловч удахгүй хүйтний улирал ирж, Улаанбаатарын утааны асуудал үүснэ. Нийслэлчүүдийн санааг хамгийн их зовоож байгаа зүйл яах аргагүй утаа. Үүнийг бид хамтдаа шийдвэрлэх ёстой" гэв. Хамтарсан Засгийн газар 2009 оноос асуудлыг утааны асуудлыг шийдвэрлэх зорилт тавин ажиллаж, АНУ-аас үзүүлж байгаа дэмжлэг туслалцааг утааг бууруулахад чиглүүлэхээр Мянганы сорилтын сантай тохирсон аж. АНУ-ын Мянганы сорилтын сан 85 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон. Үүнээс 47.2 сая ам.долларын санхүүжилтий агаарын бохирдлыг бууруулах "Цэвэр оруулахааршийдвэрлэжээ. Энэажлыг юс Чингэлтэй дүүрэгт эхэлж өчигдөр утааг агаар төсөлд оруулахаар шийдвэрлэжээ. Энэ ажлыг 2010 оноос Чингэлтэй дүүрэгт эхэлж, өчигдөр утааг 80 хувь бууруулах "чадвартай" зуухыг танилцуулах арга хэмжээ болов. Засгийн газраас энэхүү хэмнэлттэй зуухыг үндсэн үнээс нь 45-77 хувийн хөнгөлөлттэйгөөр иргэдэд гурван сарын турш худалдаалах аж. Энэ нь цэвэр агаар хүсч байгаа иргэн бүрт, айл өрх бүрт олгож байгаа урамшуулал болохыг Засгийн газрын тэргүүн онцолсон.Төслийн хүрээнд энэ онд нийслэлийн  70 мянга гаруй өрхийг зуухааар хангахаар төлөвлөсөн бөгөөд цаашид нийслэлийн гэр хорооллын бүх өрхийг эрчим хүчний хэмнэлттэй зуухаар хангах зорилт тавин ажиллаж байгаа аж. Нийслэлд 170 мянга орчим өрх гэр хороололд амьдарч, цалингийнхаа 40 орчим хувийг түлээ нүүрсэнд зарцуулдаг аж. Энэ зуухыг хэрэглэснээр түлээ нүүрснийхээ үнийг 30 хувиар хэмнэнэ гэсэн тооцоог мэргэжилтнүүд  гаргажээ. “Цэвэр агаар” төслийн зуух Засгийн газар Мянганы сорилтын сантай хамтран байгуулсан гэрээний дагуу 65.000-250.000 төгрөг болж хямдарсан ба 5-8 ханатай гэр, амины орон сууцанд хэрэглэх боломжтой. Өнгөрөгч оны есдүгээр сард ЭБЭХ-ний сайд Д.Зоригтоор ахлуулсан ажлын хэсэг туршилтын    төслийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11, 12 дугаар хороонд хэрэгжүүлсэн нь амжилттай болж, өчигдөр албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн юм. Энэ үеэр ЭБЭХ-ний сайд Д.Зоригт Улаанбаатарын  агаарын бохирдлыг бууруулахад хүн бүхний хучин чармайлт чухал учраас хэмнэлттэй зуухыг бэлгийн карт хэлбэрээр   авч   ах  эгч,   найз  нөхөд, байгууллагынхаа  ажилтан, албан  хаагчдад бэлэглэхийг уриалав. Түүний уриалгыг дэмжиж Олон улсын дунд сургуулийн тавдугаар ангийн сурагчдын  “Агаарын бохирдлын эсрэг хамтдаа" клубын сурагчид үеийн найз С.Дарханманлай хүүд хэмнэлттэй зуух авах эрх бүхий бэлгийн карт дурсгасан юм.

Эх сурвалж: Монголын үнэн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top