Т.Ганди сайдын хормой доор гал асч эхэллээ, дахиад луйвар болох нь ээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 16

                 

Тендер бол төрийн албан хаагчдыг тэжээдэг том хоол ажээ. Таваг дүүрэн энэ амтат хоолны хажуугаар амаа таглан, гараа хумхиад өнгөрөх хэн байхав. Гэхдээ хууль, ёс жудаг гэж нэг юм уг нь байдаг даа. Харамсалтай нь үүнийг төрийнхөн маань даанч тоохгүй юм. Ус руу дайрч байгаа үхэр шиг тэд тендер рүү улайрч байна. Саяхан Т.Ганди сайдын албатууд  нийгмийн халамж хүртэх учиртай иргэдийн талаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тендер зарлан шалгаруулалтыг хийхээр болжээ. Нийтдээ 1,5 тэрбумын төсөвтэй энэ тендерт тус яамны ажилтнууд урьдын адил хор найруулж, Үнэлгээний хорооныхоо гишүүдийн найз нөхөд, танил тал, ах дүү амраг садангуудыг шургуулан ялагчаар урьдчилан тодруулчихаад байгаа юм байна. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ш.Мөнхцэрэн, тус яам болон Азийн хөгжлийн банкны төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтан Ө.Бямбаа нарын  дэглэсэн энхүү тендерийн луйварт тэдний сайн найз Б.Амарсайхан гэгч нөхөр “ялагч”-аар тодорсныг хэсэг шударга иргэд Авлигатай тэмцэх газарт гомдол мэдүүлэн шалгуулахаар болжээ.  Ийнхүү Т.Ганди сайдын хормой дор гал асч эхэллээ. Тендерийн луйвар ч болдогоороо л болж байна.

Х.Тулга. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top