“AQUA FITNESS” клубын захирал Б.Уянга: ”Усан дотор нэг цаг дасгал хийгээд үр дүнг нь та мэдрэх болно”

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 16

Монголд анх удаа:

ТҮ фитнесс цуврал нэвтрүүлэг 2005 “Бие бялдраа зөв хөгжүүлцгээе” фитнесс DVD 2006

“Aqua fitness” Оюуны өмчийн зохиогчийн эрхтэй 2008

“Gogo.mn aqua fitness” интернэт хичээл 2008

-Ta фитнессээр их олон зүйлийн анхдагч шинийг санаачлагч таны хийсэн бүхэнд ялангуяа бүсгүйчүүд маань их баяртай байдаг. Танай клуб дахин шинэ сургалт нээх гэж байгаа гэсэн тэр тухай сонирхож болох уу?

-Тиймээ. Баярлалаа. Манай клуб бусад оронд сүүлийн үед хамгийн их дэлгэрч байгаа “Hot yoga”-ийг хичээллүүлэх гэж байгаа. ”Hot yoga”-ийн үр дүн үнэхээр гайхалтай.

-“Hot” гэхээр их сонирхол татаж байна л даа?

- “Hot yoga”-ийн нарийн утга учрыг хийж эхлэхэд нь мэдрэнэ л дээ. Ер нь бол бие сэтгэлийн дасгал юм л даа.

Жин хасахаас гадна стресс тайлдгаараа илүү их үр дүнтэй гэж хэлж болно.

-Үсэрч харайх дүргүй хүмүүс “Hot yoga”-г сонгож турж болох нээ?

-Тиймээ дунд насныханд илүү тохиромжтой, иогоор хичээллээд эхлэхээр уур бухимдал арилж, сэтгэл тайвширна гэдэг юу юунаас ч илүү чухал шүү дээ. Бас хөдөлгөөний хөшингө арилж эд эс бүхэн тань эргээд залуужна гэсэн үг.

-“Hot yoga” үнэхээр гайхалтай юм. Тэгвэл “Diet dance”-ийн талаар сонирхуулаач?

Бүжиглэх дуртай эсвэл бүжиглэж сурахыг хүсвэл манай “Diet dance”-д явж болно. Бас шинээр нээж байгаа үйл ажиллагаа. Бүжиглэнгээ жингээ хасаж стрессээ тайлна гэсэн үг. Манай цоглог бүсгүйчүүдэд таалагдна гэдэгт итгэлтэй байна. Бас охид бүжгээр хичээллэснээр бие бялдар нь зөв хөгжинө, хөдөлгөөний эвсэлтэй болохоос гадна өөртөө итгэлтэй цовоо сэргэлэн болж хүмүүжихэд бүжиг тустай.

-Танайх монголд ганцхан байдаг Озон бассейнд нүүж ирсэн хүүхнүүдэд бүр аятай сайхан бассейнтэй болжээ?

-Тиймээ озонжуулсан бассейнтэй

болсондоо маш их баяртай байгаа. Озон гэдэг гэдэг нь борооны дараа агаар чийглэг зөөлөн ер бусын сайхан үнэр үнэртдэг дээ тэр бол Озон юм. Энгийн үгээр хэлбэл бассейн маань хүчилтөрөгчтэй ус юм л даа. Гайхалтай нь озон нь арьсыг нөхөн төлжүүлдэг, язрал арилгадаг. Тийм болохоор амаржсан эхчүүд болон дунд насныхны арьс нь суларч байгаа хүмүүс хоёроос гурван сар явахад язрал нь ч мэдэгдэхгүй болж төрөөгүй юм шиг сайхан чийрэг чанга арьстай болох төдийгүй сэтгэл өндөр байдаг даа.

 -Сүүлийн үед эмч нар бассейнд явахыг их зөвлөдөг болсон байна лээ ямар учиртай юм бол?

-Манайд эмчийнхээ зөвөлгөөгөөр ирсэн хүмүүс байдаг. Үе мөч болон зүрх судас, даралт өндөртэй мөн бөөр нуруугаа хүчтэй доргиож болохгүй хүмүүст “Aqua fitness“ хамгийн тохиромжтой байдаг. Яагаад гэвэл усан дотор хүний жин хөнгөрч нуруу бөөрөнд ачаалал өгөхгүй хөлс гарч ядраагаад байдаггүй болохоор даралт ихсэхгүй, зүрх өвдөхгүй. Тийм болохоор усанд дасгал хийвэл харин илааршиж эрүүл мэнд нь сайжирдаг юм.

 -Танайх бие давхар бүсгүйчүүдийн тусгай курстэй гэсэн байхаа?

-Жирэмсэний 2-7 сартайдаа явж болно. Жирэмсэн үедээ хэт их жин нэмэхээс, хаван, язралт зэргээс сэргийлдэг сайн талтай.

 Хүчилтөрөгчтэй бассейнд сонгодог аязанд ээж нь аяархан зөөлөн хөдөлж тайван байвал хэвлийдэх хүүхэд ч хөгжим, усны чимээ сонсож хүчилтөрөгчөөр дүүрэн амьсгалж эрүүл чийрэг төрөхөд нь тустай байдаг.

-Бас балет хичээллэх юм уу?

-Бaлет, сонгодог урлаг хүнд гайхалтай сайхан мэдрэмж өгдөг болохоор тодорхой хэмжээнд сурах хүсэлтэй охид, бүсгүйчүүддээ зориулж мэргэжлийн багш урьж хичээллэх гэж байгаа.

-Тураах массаж нь хэр үр дүнтэй байдаг бэ?

-Чанга махтай удаан турдаг хүмүүсдээ зориулж тусгай массаж санал болгож салон нээсэн. Бүсгүйчүүд маань нэг дор фитнесс массаж, гоо сайхан саун зэрэг үйлчилгээг нэг дор үзүүлж байгаад их баяртай байгаа. Мөн coffee shop, bikny shop ажиллаж байгаа.

-Саунд ороод байвал турдаг гэсэн, гэхдээ саунд орж чаддаггүй хүмүүс яах уу?

-Саунд орж чаддаггүй хүмүүст уурын саун тохиромжтой байдаг. Нүүрээ зөөлөн уураар утдаг шиг

биеэ уураар чийгшүүлэх нь хаврын энэ хуурайшилтай улиралд илүү тохиромжтой арьсны хуурайшил шууд л зүгээр болно. Харин хуурай модон саунд хөлсөө гаргаж байвал хөлсөөр элдэв хор (буруу хооллосны) илүүдэл давс өөх хөлс болон биеэс гарч, үхэжсэн арьс гуужиж арьсны сүв болгон сэргэж арьсс сайхан болдог. Тийм болохоор хичээллэгчиддээ саунд 50%-ийн хөнгөлөлт үзүүлдэг.

 -Эрчүүддээ хандаж зөвлөгөө хүргэж болох уу?

-Эрчүүд гээд яагаад заавал бүдүүн бараг байна гэж, тэд ч бас эрүүл мэнд гоо үзэмжиндээ анхаарах нь зүйтэй гэж боддог. Өөрийгөө хайрладаг, зорилгодоо тууштай хүмүүс фитнесэд заавал цаг заавал

 гаргадаг. Эрчүүд эрүүл мэнд, илүүдэл жин, хөдөлгөөний дутагдалдаа анхаарах нь хүн ёсны ухамсар, манай клуб эрчүүдэд ч гэсэн зөвлөгөө өгч, жингээ хасахад нь тусалдаг.

 -Усны гайхамшиг мэдээж их усны талаар таны бодол?

-Манай бассейнд орсон хүн бүхэн хүчилтөрөгчөөр цэнэглэгдэж, сэтгэл нь сэргэж, бие нь хөнгөрч, жингээ хассан байдаг. Энэ нь усны л ая тус. Хүмүүн бид 9 сар эхийн хэвлийдээ усан дотор амьдардаг. Тийм болохоор хүн устай салшгүй холбоотой. Хүүхэд усанд тоглох дуртай байдаг, хүн бүхэн усанд ороод сэргэдэг, ус уугаад тайвширдаг тэгэхээр ус үнэхээр гайхалтай.

 -Бассейнд хичээллэх хүмүүст ямар шаардлага тавьдаг бэ?

 -“Гялс” төвд бассейнд орохдоо өгдөг шинжилгээг заавал өгсөн байх ёстой байдаг. Мөн бассейнд орох бүрд нь хувийн ариун цэврийг нарийн шалгадаг. Шинжилгээ болон ариун

 цэврээрээ тэнцэхгүй олон хүн буцдаг л да. Гэхдээ бассейнд орж байгаа хүнд өндөр шаардлага тавих нь бидний гол зарчим.

 -Ta усаа их хайрладаг бололтой?

 -Тийм шүү. Ус бол ариун байх ёстой. Хүмүүс усанд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.

 -Танай клубын багш нарыг бүгд тамирчид гэж сонссон?

-Тийм ээ манай багш нар бүгд залуу шилдэг, мастер зэрэглэлтэй тамирчид. Хичээлээ маш эрч хүчтэй заадаг болохоор хичээллэгчид маань ам сайтай байдаг юм.

-Шинэ клубынхээ талаар мэдээлэл өгсөн танд маш их баяраллаа.

-Танд ч гэсэн баярлалаа. Танай сэтгүүлийн уншигчдaд цаашид цуврал болгон хичээллэгч нартаа өгдөг зөвлөгөөгөө цуврал болгон хүргэхдээ таатай байна.

Top