Л.Гантөмөр гишүүн журмын нөхрөө матав

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 16

 


 

Эрүүл мэндийн тухай хууль шинэчлэгдэн батлагдаад удаагүй байна. Үүнтэй холбоотой маргаан мөддөө тасрахгүй бололтой. Хуулиар эрүүл мэндийн даатгалыг иргэд маань бүрэн хянах боломжгүй ч ядаж 50 хувь хянахаар болж байх шиг байна. Тэгвэл Л.Гантөмөр гишүүн үүнд сэтгэл дундуур төдийгүй өөрийн намын журамт нөхөр, Эрүүл мэндийн сайд Ламбаагаа хардаж эхэлжээ. Ламбаа нь МАН-ын хуучинсаг хэсгийнхэний утсан хүүхэлдэй болоод байгаа бололтой. Тиймээс Л.Гантөмөр энд тэнд уулзсан сэтгүүлчиддээ “Манай Ламбаа сайдын ард их олон хуучимсагууд байгаа юм байна. Социализм, коммунизмын  үзлээсээ салаагүй хүмүүс Эрүүл мэндийн сайдыг залж чиглүүлж байна” хэмээн матжээ.  Л.Гантөмөрийн хувьд  Эрүүл мэндийн даатгалын бие даасан байгууллага байх ёстой гэж үзэж байгаа аж. Гэтэл шинэ хуулиар нь эрүүл мэндийн даатгалыг эрх бүхий байгуулагаас нь гадна төрийн бус байгууллага ч хариуцаж болохоор болсон юм гэнэ. Зүй нь эрүүл мэндийн даатгалыг дагнаж ажилладаг бие даасан байгууллага байхаар хуульд оруулж өгөх байсан гэж Л.Гантөмөр гишүүн  ийнхүү бухимдаж явна.

Х.Тулга. Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top