Дарс уусныхаа дараа шоколад ид

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 16

Дарс болон шоколад нь хүний тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг          болохыг Их Британи дахь Нортумбрын их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Хар шоколаданд полифенол буюу судсыг тэлж, тархины цусан хангамжийг сайжруулдаг ургамлаас гарган авсан химийн бэлдмэлүүд агуулагддаг байна. Полифенолын бусад төрлийг цусанд оруулахын тулд дарс уусныхаа дараа шоколад идэх нь илүү ашигтай гэж Британийн эрдэмтэд үзэж байгаа ажээ.


Дарс болон шоколад нь тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг болохыг эрдэмтэд тусгай тестийн тусламжтайгаар нотолсон байна. Судалгаанд сайн дураараа оролцсон хүмүүст ресвератрол буюу улаан усан үзэмний яс болон хальсны нэгдэл бүхий капсулыг уулгажээ. Капсулыг уусны дараа тархины цусан хангамж мэдэгдэхүйц сайжирч, уг судалгаанд хамрагдсан хижээл насны хүмүүс арифметикийн сорилыг  хялбархан гүйцэтгэж байсан нь үүний нотолгоо юм.

Аяга халуун шоколад уусны дараа тоог маш сайн бодож байсан нь давтан судалгааны дүнд нотлогдсон байна. Түүнээс гадна судалгаанд оролцогсод арифметикийн нэлээд хүнд бодлого бодсоныхоо дараа ядрахыг мэдрээгүй гэнэ.

Zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top