Д.Одхүү гишүүн түмпэнтэй махыг ганцаараа иджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 18

УИХ-ын гишүүн Д.Одхүүг танилууд нь хоолонд “нугасгүй” гэлцдэг.  Өнгөрсөн сонгуулийн үеэр эрхэм гишүүн тойргийнхоо иргэдтэй уулзалт хийж явах үедээ бүхэл мах чануулахаар болжээ. Хоол бэлэн болж урдаа төмпөнтэй чанасан махаа тавиад сонгуулийнхаа сурталчилгааг хийж байгаа ухуулагч нараа тойруулж суулгаад ярьж гарчээ. Өөрөө зооглонгоо ярьж суухдаа ажилчдадаа огт хувь өгөлгүй ганцаараа идэж дуусгасан аж. Өлсөж ундаассан тэдэнд харуулж байгаад идэж дуусгасан эрхэм гишүүнд ухуулагч нар нь  дургүйцсэн төдийгүй үе үе түүнийг телевизээр харахаараа ганцаараа идсэнийг нь заавал дурсдаг гэнэ шүү. ”Олуулаа идсэн оготно турж үхдэггүй, ганцаараа идсэн гахай таргалдаггүй” гэж үг байдаг даа. Эрхэм гишүүн ээ.

М.Гэрэлгуа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top