Эхнэрээ хөнөөгөөд дараа нь өөрийгөө дүүжилжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 18


 

Говь-Алтай аймагт  гудамжны шонгоос дүүжлэн амиа хорлосон хэрэг гарчээ. Тус аймгийн Есөн-булаг сумын Баяншанд багийн иргэн Г  хардалтын улмаас  эхнэр У-гийнхаа амийг бүрэлгээд дараа нь өөрийнхөө амиа егүүтгэсэн нь мөрдөн байцаалтын явцад батлагдсан аж.  Энэ хэргийн золиос болж бага насны хоёр хүүхэд бүтэн өнчирч үлдсэн байна.  Уг хэргийг Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна.

 М.Гэрэлгуа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top