УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шилжүүлэв. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, албан тушаалын гэмт хэргийг хүндэвтэр гэмт хэрэгт тооцдогоос болж өршөөлийн хуульд хамрагдаж зувчаад өнгөрдөг гэдгийг сануулаад Төрийн албыг “сэгсэрч” албан тушаалтанд хариуцлага тооцох цаг болсныг шүүмжлэв. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга “Төрийн албан хаагчдын үйлдсэн албан тушаалын гэмт хэрэг хүндэвтэр гэмт хэрэгт тооцогдож өршөөгддөг байсан” гээд одоо хэлэлцэж буй Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр энэ төрлийн хэргийг хүнд гэмт хэрэгт тооцохоор оруулсан тул хууль батлагдвал өршөөлд хамрагдахгүй болохыг тайлбарлав.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )