Гэр оронгүй хүүхдүүдийг дархлаажуулалтанд хамруулна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 19

Гэр оронгүй “тэнэмэл” гэгдэх хүүхдүүдийг эрүүл мэндийн дархлаажуулалтанд хамруулах ажлыг Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж байна. Өнөөдөр “Дархлаажуулалтын 10 хоног” нээлтийн ажиллагаа Хүүхдийн хаяг тогтоох төвд болов. Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон оролцлоо. Энэ үеэр тэднийг эрүүл мэндийн үзлэг, дархлаажуулалтанд хамруулан, хувцас өгсөн юм. Нийслэлд өнөөдөр гэр оронгүй тэнүүчилж амьдардаг гэгддэг 120 орчим хүүхэд байдаг гэсэн судалгаа гаргажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top