Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хүндэтгэл үзүүллээ. Уг арга хэмжээнд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Ганчимэг, Засаг дарга Т.Баясах, Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан –Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн дарга Ц.Гүрдагва болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 500 гаруй төлөөлөл оролцлоо.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлөөс Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулсан шатар, АХА-ны тэмцээнд амжилттай оролцсон хүмүүсийг шагнаж урамшууллаа.
Дашрамд мэдээлэхэд Нийслэлийн 9 дүүргээс Баянзүрх дүүрэг анхлан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийг байгуулж байсан. Тэгвэл уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлсэн бол ‘’Эм жи жи’’ чих, хамар, хоолойн эмнэлэг үнэ, төлбөргүй үзлэг, оношлогоо хийсэн юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )