2017 оны хамгийн дур булаам залууг нэрлэжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 02

 “People” сэтгүүл жил бүр алдартнуудын дундаас “Хамгийн дур булаам залуу”-г сонгодог. Энэхүү шалгаруулалтад хоёр удаа дараалан шалгарч байсан алдартнууд ч бий. Тэд бол Жорж Клуни, Брэд Питт нар юм.

Кино урлаг болон спортынхны дундаас шалгаруулдаг оны хамгийн дур булаам залуугаар энэ жил Блэйк Шелтон шалгарчээ. Америкийн кантри дуучин Блэйк Шелтон 2016 онд 24 сая долларын орлого олсон нэгэн. Хамгийн өндөр орлоготой кантри дуучдын нэг юм. Блэйк Шелтоны найз бүсгүй нь алдарт Гвен Стефани билээ. Дуучин эр хамгийн дур булаам залуугийн шагналыг авахгүй гэхэд нь Гвен Стефани түүнийг ятгажээ. Тэрбээр найз залуудаа “Чи энэ шагналыг авахгүй бол насан туршдаа харамсах болно шүү. Миний үгэнд ор” гэж хэлсэн гэнэ. Шелтон ийнхүү оны хамгийн сайхан залуугийн шагналыг авсан анхны кантри дуучин болжээ.


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.179.180) 2025 оны 03 сарын 13

Үнээрийн гоё залуу.Сайхан инээмсэглэл нүд дүүрэн залуу.

1  |  0
Top