Сүүлийн үед дээрмийн хэрэг ихэсч, холбогдогч нь дунд сургуулийн сурагчид байгааг цагдаагийн газраас анхааруулж байна. Баянгол дүүргийн долдугаар хороонд 113 дугаар сургуулийн сурагч Т бусадтай бүлэглэн, тус дүүргийн есдүгээр хорооны иргэн, 78 дугаар сургуулийн сурагч 11 настай Б-д хутга тулган, гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарчээ.
Эх сурвалж: Нийслэл таймс сонин
Сэтгэгдэл ( 0 )