Тэгж рейтинг цуглуулаад ч яахав дээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 19

Улс төрчид одооноос араа бодож ард түмнээсээ оноо цуглуулж эхлээд байна.  Оноо гэдэг нь манайхны хэлж заншиж байгаагаар бол рейтинг юм л даа. Олон нийтэд нээлттэй байж, юу хийсэн, юу хийхийн чухлыг хүмүүстэй ярилцах нь тэдний рейтингээ өсгөх арга болдог ажээ.  Нэг хэсэг нь тэмцэгч болж харагдахыг хүсч Сүхбаатарын талбай дээр байн байн гарч ирээд өндөр дуугаар ярьж байгаа. Тухайлбал Н.Энхбаярынхан гэх бүлэг хүмүүс намаа хуучин нэрээр нь авч үлдээд Сүхбаатарын талбайд жагсаал цуглааан хийж байна. Харин зарим улс төрчид зүгээр л өмнөх ажлаа чамбай хийхийг хичээнэ. Саяхан Д.Оюунхорол гишүүн ярьж байна аа. Сэтгүүлч түүнээс асуусан байх юм. “Та талбай дээр очиж үзсэн үү. Зарим гишүүн талбай дээр гарч ирээд сүрхий рейтинг цуглуулж байна шүү дээ” хэмээн үг өдөж, жаахан хатгасан асуултанд нь тэр “Тэгж рейтинг цуглуулаад ч яахав дээ” гэжээ. Мөн талбай дээр цугласан морьтонгууд дунд Завхан нутгаас нь хүрч ирсэн хүн алга гэнэ. 1000 км зам туулан ирэхээс илүү өөрсдийнхөө амьдралыг эвтэйхэн аваад явах хүсэлдээ хөтлөгдөж, ийм төлөвшил  хөдөөгийнхөнд сууж байгаа бололтой. Д.Оюунхорол гишүүн ч бас ийм л бодолтой яваа юм байна.  Тэгэхээр тэмцэгчийн дүрээр рейтинг цуглуулах нь моодноос гарч байгаа ажээ.

Х.Тулга.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top