Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж Хүүхэлдэйн театрын хамт олон олон ажил хийхээр төлөвлөжээ. Түүний нэг болох "Хүүхэлдэйн парад"-ыг Монголд анх удаа хийхээр бэлтгэл ажил нь ид өрнөж байна. "Хүүхэлдэйн парад" зургадугаар сарын 1-нд баруун дөрвөн замаас гараагаа эхэлж Сүхбаатарын талбай хүрнэ. Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирсэн хүүхэд, багачуудад хүүхэлдэйн тоглолт үнэ төлбөргүй гэнэ. Тоглолтын үеэр хүүхэлдэйн театрынхан "Том хамарт", "Эвтэй дөрвөн амьтан" зэрэг урын сан дахь шилдэг уран бүтээлийнхээ дээжээс өргөн барих аж.
Эх сурвалж: Монголын үнэн
Сэтгэгдэл ( 0 )