Саяхан эрүүл мэндийн тухай шинэчилсэн хуулийг УИХ-аар их л сүр дуулиантай хэлэлцэж баталсан. Гэвч иргэд болоод эмч нарт энэ хууль огт таалагдахгүй байна. Ер нь сүүлийн үед “Үйлдвэр”-ээсээ гарсан шинэхэн хууль болгон амьдралаас тасархай болоод байгаа талаар иргэд шүүмжилж байгаа. Нөгөө байгаль орчинд ээлтэй байхаар зохицуулсан “Урт” нэртэй хуулийг эрх баригчид маань өөрсдөө хэрэгжүүлэхгүй, сүүлдээ өөрчлөх юм яриад сууж байна. Энэ мэт олон хууль дөнгөж төрмөгцөө гологдол бүтээгдэхүүний тоог улам ахиулдаг ажээ. УИХ-ын ажлын эцсийн үр дүнг бүтээгдэхүүнээр нь хэмждэг. Түүнээс биш телевизийн камерын өмнө сайхан ярьж, цаанаа очоод ард түмэн рүүгээ нулимах мэт ийм түүхий юм хийгээд байгааг төрийн чадамж муу гэж үнэлэхээс өөр яахав. С.Ламбаа гишүүний толгойлж хийлгэсэн Эрүүл мэндийн тухай хуулийг өнөөдөр эмч нар нь ийнхүү шүүмжилж байна. Тааруухан болсон энэ хуулийг хэлэлцэхдээ УИХ-ын гишүүд эмч нарын үгийг огт сонсоогүй гэнэ. Тиймээс ч эмч нарыг дарамталсан 17 заалттай хууль баталжээ. Эмч нарын нийгмийн баталгааг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах талаар олигтой юм юу ч тусгаагүй байна.
Сэтгүүлч: Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )