Туул гол ширгэж байгааг Кёкүшюзан сая л мэдэж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 19

Туул голд мөхлийн аюул нүүрлээд байгааг бид бүгдээрээ харж байгаа. Хэнтий уулаас эх авч 704 км зам туулан урсах энэ гол хотынхны хувьд амин зүрх нь юм. Хуучин нийгмийн үед уг нь голын ай саваас 500 метрт барилга байгууламж барихыг хориглосон хуультай байлаа. Хожим нь харин зах зээлийн харилцаанд шилжмэгцээ өөрчилж хаяад бүр таван метр зайд ч үйлдвэрлэл үйлчилгээ явуулж болох мэтээр солиоруулж өгсөн. Бохирдолт нь улам ихсэж байна. Усны ундарга муудсаар 2015 он гэхэд энэ гол урсахгүй болно гэсэн судалгаа ч гарчээ. Саяхан Кёкүшюзан Д.Батбаяраар ахлуулсан УИХ-ын ажлын хэсэг томилогджээ. Тэд голын ус яагаад тасрах болсон шалтгааныг олж тогтоохыг зорьж байгаа гэнэ. Мэдээж шүү дээ. Гүний усаа хамаа замбараагүй хэрэглэж байна. Үйлдвэрийн болон ахуйн хаягдлаараа голын ай савыг дүүргэж байгаа. Хэн дуртай нь очоод голын усан дотор машинаа угаадаг. Уул уурхайн компаниуд голын эхэнд алт ухаж, ундрагыг нь шавхахаас гадна цианитаар хордуулаад удаж байна. Үүнийг Д.Батбаяр гишүүн сая л мэдэж байгаа юм байлгүй дээ. Шалтгаан нь дэндүү тодорхой, бас дэндүү олон. Харин энэ бүгдийг эрхэм сумоч гишүүн маань одоо л хагас дутуу мэдэж, ”нарийвчлан судалж” эхэлсэн бололтой.

Сэтгүүлч Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top