Монголын сурагчдын холбооноос Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр хоёр дахь жилдээ зохион байгуулж "Өсвөрийн 333 сургагч багш" бэлтгэх үндэсний хөтөлбөрт 333 сурагч хамрагдахаар болжээ. Үүнд ногоон дэлхий аялал, мэдээлэл технологийн боловсрол олгох аялал, ерөнхий эрдмийн хичээл, илтгэх урлаг харилцааны соёлын, сайн дурын, олон улсын хэлний, санхүүгийн боловсрол олгох, уламжлал түүхэн ёс заншил, хүмүүжил олгох, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх гэсэн есөн хөтөлбөр байгаа аж. Их дээд сургуулийн багш нар долоо хоногт 3-4 удаа хичээл заах аж. Бүртгэл энэ сарын 23 хүртэл үргэлжлэх юм байна. 7-11 дүгээр ангийн сурагч хамрагдах боломжтой "Манлай сурагч" хөтөлбөр наймдугаар сарын 25 хүртэл үргэлжлэх юм байна. Ерөнхий эрдмийн хичээлийн хоцрогдол арилгах буюу гүнзгийрүүлэн суралцах эрчимжүүлсэн сургалтаас гадна англи, япон, солонгос хэл, компьютер, илтгэх урлаг, харилцааны соёл, гитар, загвар өмсөгч гэх клубт гурван сарын турш 80 хувийн хөнгөлттэй хамрагдах боломжтой аж. Хоёр сар үргэлжлэх нэг хичээлийн төлбөр 25 мянга. Нэг хичээл сонгоход хоёр клубт үнэгүй явах эрхтэй гэнэ.
Элсэлтийн шалгалт ирэх сарын 17-ноос эхлэх бөгөөд үүнээс өмнө 14 хоногийн эрчимжүүлсэн сургалт авах боломжтой. Нэг хичээлийн төлбөр 40 мянга бөгөөд 28 цагийн давтлага авах юм байна. Өмнөх жилүүдэд ирж байсан шалгалтын материалыг ашиглан их дээд сургуулийн багш нар хичээл заах аж.
Д.Сэндэр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )