Дахиад нэг хар тамхичин баригдав

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 20


 

Монголчуудын нэлээд хэсэг нь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчид болж хувирах шинжтэй. Одоо Хятадад хар тамхины хэргээр 20-иод хүн шоронд хоригдож байгаа. Тэдний дотор Хятадын шүүхээс цаазын ял сонссон хүн ч бий. Сүүлийн жилүүдэд Хятад орон хар тамхиар хүчтэй “өвчилж” байгаа. Оросууд ч муугүй хэрэглэгчид болсон.  Хоёр их гүрний ийм муу нөлөөн дор манай тэнэмэл зарим иргэд эхний үед хар тамхийг хямдхан хөлсөөр тээвэрлэх үүрэг гүйцэтгэдэг байлаа. Тэгвэл өнөөдөр хар тамхи хэрэглэгч нарын эгнээ улам тэлж байх шиг байна. Ялануяа залуучүүд, хүүхдүүд олноороо мансуурч байгаа гэнэ. Саяхан Замын-Үүдийн гааль  дээр манай нэг иргэн 600 грамм хар тамхи авч яваад баригджээ. Тэрээр урьд нь  ийм хэргээр 8 жилийн хорих ял сонсож, 3 жилийг нь биеэр эдэлж, өршөөлийн хуулиар суллагдсан юм байна. Эх сурвалжууд одоогоор түүний нэрийг бүтнээр нь нийтэд зарлахгүй зөвхөн “Д” хэмээж байгаа ажээ. Түүний ард өөр хэдэн хүн хар тамхи зөөж, хэрэглэж байгааг тоолох аргагүй байгаа гэнэ.

Сэтгүүлч Х.Тулга.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top