Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн С.Баяр нар Филиппиний нийслэл Манила хотод болох Социнтерний Ази, Номхон далайн бүсийн ээлжит хуралд оролцох аж. Улс төрийн 160 гаруй намыг эгнээндээ багтаасан олон улсын энэхүү байгууллагын хурлаар бүс нутаг дахь нийгмийн ардчиллын үзэл баримтлалын төлөвшил, ардчиллыг бэхжүүлэх талаар хэлэлцэх юм. Үүнээс гадна Японд тохиолдсон гамшгийн нөлөөнөөс болж улс орнуудад үзүүлж буй хүндрэл болон өргөн хүрээний асуудлыг хэлэлцэх бололтой. Сүүлийн үед Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх ойр, ойрхон томилолтоор явах болсон нь олны анхаарлыг татаж байна. Эрх баригч хүчний генсек саяхан Хойд, Өмнөд Солонгост айлчилсан бол энэ удаад Филиппин улсыг зорих нь энэ.
Эх сурвалж: Улс төрийн тойм
Сэтгэгдэл ( 0 )