Нийслэлийн төлөөлөгчид Их хуралдайг үргэлжлүүлнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 20

Өнгөрсөн сарын 22-нд эхэлсэн Бүх ард түмний их хуралдай завсарлаад 10 хонож байна. Их хуралдайд 21 аймгаас 600 гаруй төлөөлөгч, нийслэлээс 200 төлөөлөгч оролцсон. Орон нутгаас ирсэн төлөөлөгчдийн түрүүч нь Бүх ард түмний их хуралдай завсарласны дараа нутаг буцсан. Харин тэдний сүүлч нь өчигдөр Улаанбаатараас хөдөлсөн аж. Тэд хэлэлцүүлгийнхээ үр дүнг нэгтгэж, хэлэлцээд орон нутагтаа очиж хуралдайн талаарх мэдээллийг тайлагнах юм байна. Харин нийслэлийн төлөөлөгчид нь Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбайд байрлан Их хуралдайнхаа үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр болжээ.

Эх сурвалж: Улс төрийн тойм

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top