Дэлхийн тайзнаа Монголын нэрийг дуурсгаж яваа нэрт бүжигчин Д.Алтанхуяг ирэх сард Монголд ирэх гэж байгаа билээ. Дэлхийн шилдэг найман балетчны нэг Д.Алтанхуягийг тайзнаа бүжиглэхийг харах гэсэн олон үзэгчид бий. Тэрээр энэ удаад ганцаараа бус, хамтран бүжигчидтэйгээ ирж тоглохоо мэдэгджээ. Түүний тоглолт ирэх сарын 19-нд болох бөгөөд П.И.Чайковскийн "Хунт нуур" балетийг гоцлон бүжиглэх юм. Харин "Хунт нуур" балетийн тасалбарыг 20 мянган төгрөгөөр борлуулж байгаа ажээ.
Эх сурвалж: Нийслэл таймс
Сэтгэгдэл ( 0 )