Мөрөн-Хатгалын чиглэлийн хатуу хучилттай замыг 2012 онд ашиглалтанд оруулна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 20

   

 

 Мөрөн-Хатгалын чиглэлд улсын төсөв болон замын сангийн хөрөнгөөр хатуу хучилттай замыг 2012 онд ашиглалтанд оруулахаар өнгөрсөн оноос тавьж эхэлсэн.  Долоон метр өргөнтэй, хоёр эгнээ 98 км урттай зам тавихаар хэд хэдэн компани ажиллаж байна. Ийм хэмжээтэй замыг дэлхий нийтэд III зэрэглэлд оруулдаг бөгөөд 50 км-ийг "Арж капитал", "Монголын хурдны зам", "Хөвсгөл зам" ХХК, үлдсэн 48.8 км-ийг "Ялгуусан", "Гашууны гол" ХХК гүйцэтгэж байгаа. Хатгал-Ханх чиглэлийн 80 км зам тавих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар хоёр удаа тендер зарласан ч гүйцэтгэгч компани шалгараагүй байна. Хоёр дахь удаагийн тендерт БНСУ-ын хөрөнгө оруулалттай компани материалаа ирүүлсэн ч шаардлага хангаагүй. Тиймээс замын зураг төслийг бэлэн болсны дараа дахин тендер зарлахаар болжээ. Сангийн яам зураг төслийнх нь мөнгийг шийдэх юм байна.

 М.Гэрэлгуа

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top