Бразилийн 114 настай иргэн Мария Гомес Валентимыг дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй гэж Гиннесийн номын шинжээчид бүртгэжээ. Ингэснээр Валентим өмнөх амжилтын эзэн Бессе Күүперээс 48 өдрөөр түрүүлсэн байна. Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй 1896 оны долоодугаар сарын 9-нд Бразилийн Минас Жерайс мужийн Саранголад мэндэлсэн байна. Тэрбээр нөхөр Жоаотойгоо 1913 онд гэрлэсэн ч 1943 онд нөхөр нь нас баржээ. Валентим одоо нэг хүү, дөрвөн ач, долоон гуч, таван жичтэй аж.
Эх сурвалж: Нийгмийн толь сонин
Сэтгэгдэл ( 0 )