УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцvvлгийг vргэлжлvvлэн хийлээ. Хуралдаанаар ажлын хэсгийн гишvvдээс гаргасан зарчмын зөрvvтэй 50 санал дээр санал хурааж дуусгав. Энэ vеэр зарим асуудал дээр гишvvд санал нэгдэхгvй багагvй маргасан. Тухайлбал, санал хураалтыг 20 цагт өндөрлvvлмэгц санал тооллогыг эхлvvлнэ гэдэг санал орж ирсэн. Гэвч сонгуулийн санал хураалт болон тооллогыг автоматаар хийхээр хуульд тусгаж байгаа. Энэ нь санал хураалт дуусангуут дvн нь шууд гарна гэсэн vг. Тиймээс дээрх заалт хэрэггvй гэж З.Энхболд нарын гишүүд үзсэн юм. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Лvндээжанцан нар машинд асуудал, тасалдал гарсан тохиолдолд саналын хуудсыг гараар тоолж болно гэсэн байр суурьтай байлаа. Харин З.Энхболд, Э.Бат-Vvл нарын гишvvд саналыг гараар тоолох тухай хуулинд хэрхэвч тусгаж болохгvй гэж байсан юм. Учир нь Филиппинд тооллогын машин эвдэрсэн тохиолдолд саналыг гараар тоолох тухай хуульд тусгаснаас болж машин эвдэх тохиолдол олноор гарсныг жишээ болгон татан болгоомжилж байв. Тиймээс энэ асуудлыг дараагийн хэлэлцvvлгээр дахин ярилцахаар тохирсон. Тvvнээс гадна сонгогчдын саналыг татах зорилгоор нэр дэвшигчид төлбөргvй, эсвэл хөнгөлөлттэй vйлчилгээ vзvvлэх, уралдаан тэмцээн зохиох, урлаг соёлын арга хэмжээгээр vйлчлэх, мөнгө тараах, дайлж цайлах, мөрийтэй, бооцоот тэмцээн явуулах зэргийг хориглохоор хуульд тусгахыг дэмжсэн. З.Энхболд гишvvн "Жилийн өмнөөс vvнийг хориглох хэрэгтэй. Учир нь нэр дэвших хүмүүс Улсын наадмаар мөнгө, намар тvлээ, нvvрс тараадаг. Vvнээс сэргийлж жилийн өмнөөс хориглох ёстой" гэж байлаа. Дараагийн хуралдаанаар Сонгуулийн хуулийн анхны хэлэлцүүлгийг дахин vргэлжлvvлнэ.
Эх сурвалж: Нийслэл таймс сонин
Сэтгэгдэл ( 0 )