Тендерийн зовлон

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 26

Энэ явдал өнгөрсөн жил болсон юм. Зүв зүгээр ажлаа хийгээд явж байтал найз минь утасдаж тендерт орох санал тавьдаг юм байна. Явган хvний замын ажлын тендер л дээ. Багагvй ашигтай байдаг, амархан ажил гээд ухуулаад байхаар нь vзээд алдахаар шийдэв. Найз маань бvх "нvхийг нь" малтчихсан гэсэн болохоор ялахгvйн зовлон байхгvй гэсэн юм.Тэгээд л олон том компаниудтай vнийн саналаараа єрсєлдєж, ялалт байгуулдаг юм байна. Нэг ам метр замыг 25 мянган тєгрєгєєр хийхээр боллоо. Гэтэл ”Тендерт ялахад тусалсан хvмvvст өгөх юмаа өгөөрэй" гэж найз маань ширvvхэн хэллээ. Улмаар албан тушаалтнуудын өрөөгөөр орж, ам метр тутмаасаа 1000 төгрөгийг нь өгсөөр өрөө төлж дуусав.Тэндээс гарахдаа нэг ам метр замыг 25 мянга биш 12 мянган төгрөгөөр хийх ёстой болсноо бvvр тvvр мэдэж байсан л даа. Гэхдээ яах вэ, ашиг гарна байх гэж бодоод л хvчээ vзэхээр шийдэв. Маргааш нь хэдэн хvн олж аваад замаа тавьж эхэллээ. Хэд хоног овоо ажиллаж, замын ажил ч урагшилж байлаа. Холбогдох байгууллагаас ажил vр дvнтэй байна гэж vзээд санхvvжилтээ гаргаж өгдөг юм байна. Гэтэл юун ашиг олох мантай. Хахуулиа өгөөд л цаана нь ам метр тутмаас 100 тєгрєгийн ашиг олбол их юм болж таарсан. Нэгэнт эхэлсэн ажлаа дуусгахаас биш яах вэ дээ. Дахиад хэд хоног зvтгэлээ. Гэтэл ажилчид маань цалингаа нэхээд болдоггvй. Орж ирсэн хэдэн төгрөгнөөсөө цалингаа тавьдаг юм байна. Харин цалин буусан даруйд л хэдэн ажилчин маань архи уугаад алга болчихлоо. Нэг хоног хvлээлээ, хоёр дахь өдрөө тэслээ. Нэг ч хvн ирж ажлаа хийдэггvй. Аргаа барахдаа өөрөө хаймар лантуугаа бариад замаа тавилаа. Ганц хоёрхон хvнтэй хамт өдөржин нvдээд ч олигтой ахидаггvй. Сvvлдээ мөнгөө ч дууслаа. Ашигтай ажиллана гэж тооцож байсан 100 төгрөг ч байхгvй. Яваандаа өрөнд орох шинжтэй болж эхлэв. Архидаж дуусаад ирсэн ажилчдынхаа хоолыг ч дийлэхээ болих шинжтэй. Аргагvй эрхэнд машинаараа хэд хоног халтууранд явж, ажилчдынхаа хоолыг залгуулав. Тэгж байтал нэг юм зам тавьж дууслаа. Дахиад л ажилчид цалингаа нэхнэ биз дээ. Ажил дууссаны дараа өгсөн санхvvжилт нь ажилчдын цалинд л арай гэж хvрэв. Өөртөө нэг ч төгрөгийн ашиг олж авч чадсангvй. Тэр битгий хэл, таксинд явж олсон мөнгөөрөө ажилчдаа хоол авч өгч байсан өрөө ч авч чадалгvй хоцорлоо. Хэд хоногт нойр хоолгvй зvтгэж, ядарсан хvн гэртээ харьж, хэд хоног сайхан амрав. Мөнгө олох хөг лөөлөө болж, өмссөн хувцсаа урснаас хэтрээгvй дээ. Харин ажилчид цалинтай, нийслэл замтай, тендер зарлагсад ашигтай л vлдсэн дээ. Тэр бvхний дараа өнөөх найз маань утасдаж "За ажлаа дууссан биз дээ. Ашиг гэж тамтаггvй олсон уу. Том ажил бvтээж өгсөн найзыгаа ядаж дайлах юм биш vv" гэж байна. Дахиад л нэг авлига горьдсон шимэгч. Тендер гэдэг vнэхээр зовлонтой юм гэдгийг ингэж л нэг мэдрэв. Дахиад буудна гэж байсан ч тендерт оролцохгvй дэг. Оролцдог юм аа гэхэд цөөн авлига авагчтай байвал нэг vзээд алдах юм. Гэхдээ тийм юм ч байхгvй биз дээ. Тэгсэн дор бол ажлаа хийгээд, амар жимэр алхаж байх минь. Тендерийн зовлонг биеэрээ мэдэрснээс хойш зам засч байгаа компанийн захирлыг өрөвдөөд байдаг болсон доо, харин. Бас л тендерийн зовлонг амсч байгаа гэж бодохоор.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top