Том оврын автобус эрхлэгчдийн холбоо, Газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбоо, “Автобус-1”, “Автобус-2”, “Цахилгаан тээвэр” компанийн удирдлагууд өнөөдрөөс автобусны үнийг 500 төгрөг болгоно хэмээн өчигдөр мэдэгдсэн. Эцсийн шийдвэрийг НЗДТГ, Нийслэлийн нийтийн тээврийн газраас гаргаагүй учир зургадугаар сарын 1 хүртэл хуучин үнэ буюу 300 төгрөгөөр үйлчлэхээр боллоо. Засгийн газраас татаас өгөх асуудлыг энэ хугацаанд шийдвэрлэнэ гэж тэд найдаж байгаа ажээ. Ямартай ч хүүхдийн баярын дараагаас автобусны үнэ нэмэгдэх нь тодорхой боллоо.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
.
Сэтгэгдэл ( 0 )