Элсэлтийн шалгалтын суудлын хуваарийг ирэх сарын хоёрноос тараахаар болоод байна. Ерөнхий боловсролын 11 дүгээр анги төгсч байгаа сурагчдын суудлын хуваарийг сургуулиудаар нь тараахаар боллоо. Харин өмнөх оны төгсөгчид суудлын хуваариа “Соёмбо” дээд сургуулиас авна. Тэд бүртгэлийн хуудасны хамт Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнээр гарын үсэг зуруулж, тамга даруулж баталгаажуулсан байх ёстой юм байна. Шалгалтад ирэхдээ бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, иргэний үнэмлэх, төгсөлтийн гэрчилгээгээ авч ирэх ёстой. Хөдөө, орон нутгийн өмнөх оны төгсөгчид орон нутгийнхаа Боловсрол, соёлын газраас авна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ирэх сарын эхээр www.eec.mn цахим хуудаст байршуулах аж. 2010-2011 оны хичээлийн жилд 12 дугаар ангийг 15,6 мянган сурагч төгсөж байгаа юм. Харин 11 дүгээр ангийг 13,5 мянга, есдүгээр ангийг 15,8 мянган хүүхэд дүүргэж байна. Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн сурагчдын оноо хоёр жилдээ хүчинтэй байдаг. Өнгөрсөн нэгдүгээр сард төгссөн коллежийн оюутнууд элсэлтийн шалгалтад хамрагдах бүрэн боломжтой. Харин бүрэн дунд боловсролын гэрчилгээ аваагүй бол дараагийн шалгалтыг хүлээнэ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )