Монголбанк: II сард алт тушаалт 80 гаруй хувиар буурчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 01

Өнгөрсөн хоёрдугаар сард Монголбанк 84.1 кг алт худалдан авчээ. Өнгөрсөн оны мөн үед 438.6 кг алт худалдаж авч байсантай харьцуулбал 81 хувиар буурсан үзүүлэлт юм. Он гарснаас хойш дэлхийн зах зээл дээр алтны үнэ өсч, өнгөрсөн хоёрдугаар сард 1300 ам.долларт хүрсэн юм. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хөнгөлөлтийн хугацаа дууссан тул тушаагч аж ахуй нэгж, байгууллагууд хүлээлтийн байдалтай байж болзошгүй байна.

Ийнхүү буурах болсон нь ашигт малтмалын  нөөц ашигласны төлбөр хөнгөлөлттэй байх хугацаа дууссантай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Хуулийн хугацаа энэ оны нэгдүгээр сарын 01-нээс дууссан ч УИХ-аар АМНАТ-ын хувийг дахин бууруулах, хугацааг нь сунгах тухай шийдэлд хүрч чадаагүйгээс алт тушаалт буурах хэмжээнд хүрээд байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хөнгөлөлтийн хугацааг сунгах хуулийн төсөл УИХ-д өргөн барьсан бөгөөд ирэх хаврын чуулганаар батлуулахад анхаарч ажиллахаа илэрхийлсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top