Санхүүгийн хувьд бие даасан оюутан болох боломж

Админ | Zindaa.mn
2019 оны 03 сарын 01

Олон улсад тэр дундаа европын орнуудад оюутнууд хичээлийнхээ хажуугаар ажил эрхэлж, эцэг эхээсээ тусдаа амьдарч, бие даасан иргэн болдог. Ингэх нь хэн хэнийхээ амьдралд төвөг удахгүй амьдрах боломжийг олгодог. Олон улсын оюутнууд дараах ажлуудыг хийх нь түгээмэл байдаг байна.

Олон улсад:

1. Зөөгч, бартендер:

Коллежийн оюутнууд бар, ресторанд ажиллах нь элбэг байдаг. Зөөгч нь уян хатан цагаар ажиллах, цайны мөнгө авах боломжтой, бага зэрэг стресстэй ч хөгжилтэй, харьцангуй хялбар ажил юм.

2. Хүүхэд асрагч, багш

Коллежийн оюутнууд ажилд ортлоо хийх боломжтой ажил. Хүүхдэд хайртай болон цэцэрлэгийн багш, бага сургуулийн багш болох гэж байгаа хэн бүхэн хийхэд тохиромжтой, уян хатан ажил.

3. Судалгааны туслах ажилтан

Зарим томоохон байгууллагууд судалгааны ажил, төслийн хүрээнд оюутнуудтай хамтран ажилладаг. Энэ нь энэхүү чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад сайн туршлага болохоос гадна ямар ч мэргэжлийн оюутнууд хийх боломжтой байдаг.

4. Оюутны холбоонд ажиллах

Оюутны холбоонд захиргааны болон бичиг хэргийн ажил хийж гүйцэтгэх, эвент, хөтөлбөр хэрэгжүүлэх гээд жижиг хэмжээний компани шиг ажиллах боломжтой тул оюутнуудад туршлага хуримтлуулах арга зам болдог.

Харин Монголд:

Сүүлийн жилүүдэд оюутнуудад зориулсан цагийн ажил, хөдөлмөр эрхлэлтийн төрөл харьцангуй олширч байгаа нь сайшаалтай. Ингээд монгол оюутнуудын дунд түгээмэл байдаг ажлын байртай танилцъя.

1. Оператор

Үүрэн телефоны компаниуд, фм радио болон лавлах компаниудад оператороор ажиллах. Царай зүс, нас хүйс харгалзахгүй нь олон хүнд боломж олгодог.

2. Олон улсын сүлжээ компаниудын ажилтан

Олон улсын томоохон компаниуд дэлхий даяар салбараа нээж олон хүнийг ажлын байраар хангаж байна. Энэ ажил нь манайд ч түгээмэл ажлын байранд орох болсон бөгөөд хичээлийн хажуугаар хийх боломжтой, ажлын хувьд түргэн шуурхай бол түүртэх зүйлгүй ажил юм.

3. Зөөгч, бартендар

Оройн цагаар ажиллахыг эс тооцвол цалин хангамжийн хувьд боломжийн.

4. Lead борлуулагч

Энэ ажлын байрыг Голомт банкны хамт олон залууст санал болгож байгаа бөгөөд мэргэжил харгалзахгүй, ажлын уян хатан цаг, нэмэлт бонус авах, тав тухтай орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн учир оюутнуудын хамгийн их сонирхож буй ажлын байрт тооцогдож байна.

Голомт банк нь Голомт банкны дуу хоолой болох 21-30 настай, хэл ярианы баялаг сайтай, тод чанга дуу хоолойтой, зөв хандлагатай, багаар ажиллах чадвартай хэн бүхнийг Монголын Топ банкинд ажиллахыг урьж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top